Chapter 06.
Гадаа нар гараагүй учир өрөө бүрэнхий харагдана. Хоёр өдөр шахуу хэвтчихсэн болохоор бие ихээхэн чилж, хөшөө шиг л болчихсон санагдан өндийн чилээгээ гаргалаа. Хаалганы гадна хэн нэгэн нааш алхах нь сонсогдон би гайхан хаалгаа нээв.
Бор өнгийн хүрэм дээр улаан ногоон өнгийн алчуур зүүн, хажуудаа зургийн хэрэглэл барьжээ.
"Миёү"
"Т...тэхён юу хийж яваа юм бэ?"
"Ах чинь оруулсан юм. Тэр сая л явсан. Харин би чамайг сэрсэн болов уу гээд орж ирсэн юм"
Би түүнлүү залгах хэрэгтэй байжээ дээ. Тэгээгүй сэн бол тэр миний уйлаад хавдчихсан нүд, самнах нь битгий хэл бүр хүрээчгүй үсийг харахгүй байсан юм.
"Доор хүлээж бай. Би одоо буулаа"
Тэхён байдгаараа даарчихсан харагдана. Хамар нь улайгаад, уруул нь бага зэрэг хөхөрсөн харагдана.
Ингэж бодон өөр өөртөө инээж өгөв.
"Зүгээр үү?""Зүгээр ээ, чи инээдтэй харагдаад л. Гадаа хэр удаан зогссон юм"
"30 минут их хүйтэн байсан шүү. Гадаа цасан хүн болохоо шахсан"
Гэхдээ Юнги ах яагаад түүнийг оруулчихсан юм бол? Танихгүй байж өөр эрэгтэй хүнийг дүүгийнхээ гэрт оруулна гэдэг. Эсвэл Тэхён тэр дороо л Юнги ахтай найрсаг гэгч нь яриа өрнүүлээд дотно болчихсон байх. Тэр их нийтэч хүн шүү дээ.
Түүнд халуун цай аягалж өгөнгөө,
"Намайг зөрүүлээд залгахыг хүлээж болох л байсан шүү дээ. Иймхэн шалтгаанаар гэрт ирсэн юм уу"Хариуд нь тэр машиныхаа түлхүүрийг өргөөд,
"Үгүй л дээ. Чамайг сэргээхээр ирсэн юм. Чи гэртээ байсаар байгаад ямар ч идвэхгүй болчихожээ. Хамт аялцгаая. Удахгүй хүйтрээд ирэхээр аялах боломжгүй болчихно"
YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020