![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Chapter nine
Сэтгэл
Догдлуулам үзэсгэлэнтэй бүхэн.
"Юу гэж бодож байна. Чамд таалагдаж байна уу?"
Зураг луу нь нилээн удаан харж зогссоны дараа санаа алдаад,
"Яагаад ийм гуниг мэдрэгдээд байгаа юм бол"Харцанд нь тэр чигтээ уй гашуу харагдаж, тойрдог байшин доторх оньсого мэт л ойлгогдохгүй зураг оршино.
Тэр хариуд нь зөөлхөн инээмсэглээд өөр зүйл хэлсэнгүй.
"Гунигтай ч үнэхээр сайхан болж. Үнэндээ чиний хамгийн муу бүтээл байсан ч надад хамгийн сайн бүтээл чинь мэт л гайхалтай байх болно"
"Яагаад?"
Түүний хажуу талын сандал дээр өвдгөө тэврэн суугаад,
"Зүгээр л ямар ч шалтгаангүйгээр гэхүүдээ. Ямар ч шалтгаангүйгээр чиний бүтээл надад таалагддаг"
Зүгээр л шалтгаантай байсан бол хэзээ нэг өдөр дургүй болчихож магадгүй.Тэхён над руу ширтэж байснаа үсийг минь зөөлөн илэв. Гарнаас минь зөөлхөн татсаар энгэртээ тэвэрлээ.
Тэхёны жигдхэн амьсгал, дулаан тэврэлт дунд бодолд минь хэдэн мянган салют буудаж, зүрх минь хэмнэлээ алдан түргэн цохилно. Яг л галт уул дэлбэрч байгаатай адил.
"Өнөөдрийн ажил ингээд өндөрлөж байна. Явах уу?"
"Тэгье ээ, халуун юм уумаар байна уу?"
Тэхён зургийн хэрэгсэлээ хурааж дуусаж байгаа харагдан,
"ммхн" гэчихээд түргэхэн гадуур хувцасаа өмсөөд гарцгаав.Тэр над руу кофегоо сунгаад саяхан миний ороож өгсөн ороолтыг улам чанга ороон хэлэв.
"Цас орж байна. Цас миний хамгийн дуртай зүйлсийн нэг. Үнэхээр үзэсгэлэнтэй биш гэж үү"Харц нь гэрэлтсэн түүнийг би зүгээр л сэтгэл дотроо түгжихийг хүслээ. Яг энэ байгаар нь. Ямар ч илүү зүйл үгүйгээр.
"Тэхён чамд өөр дуртай зүйл бий юу?"
"Би... би чамд дуртай. Чи миний хамгийн дуртай зүйл"
"Миёү харин юунд дуртай юм""Би чамайг зурж байхад, чамайг инээж байхад, чамайг ном уншиж байхад. Чамайг яг одоо ингээд өөдөөс минь хараад юуны ч юм талаар ярьж байхад дуртай"
Тэр хэлсэн үгэнд минь үл итгэх аятай хараад дараа нь намайг үнэнээсээ хэлсэн болохыг ойлгоод инээмсэглэнсэн юм.
Тийм ээ, тийм би түүнд дуртай. Яг хүйтэн өдрийн дараах дулаан хөнжил мэт санагддаг болохоор, тэврэх болгонд нь тайвширч, намайг хоёр гараараа үүрд хорвоогын бүх муу муухай зүйлээс хамгаалж өгөх юм шиг мэдрэгддэг болохоор дуртай. Харин яагаад хайртай талаар асуувал надад шалтгаан олдохгүй байх.
Кафен хонх жингэнэн дуугарсаар биднийг тэр газрыг орхихыг илтгэнэ. Хүйтэн өвлийн салхи исгэрэн хацрыг минь үнсэн дэггүйхэн инээмсэглэнэ. Харин цас хацар, уруул дээр зөөлхөн хаялан саяхан дулаацсан биеийг минь хөргөнө.
"Даарч байна уу?"
Бидний хэн нь ч юу ч дуугарахыг хүсээгүй учир удалгүй урт үргэлжлэх замаар хамтдаа алхана. Хичнээн хичээгээд ч авч болдоггүй зүйл гэж байхад, хичээгээгүй хэр нь хүрээд ирдэг зүйл гэж байх юм. Би түүнийг хүртэх эрхтэй нэгэн байгаасай.
"Баяртай Миёү"
Баяртай Тэхён.
Баяртай. Дараа уулзацгаая.A/N: Миний эргэн ирэлт ч дээ :D Гэхдээ та нар зөндөө хөөрхөн болохоор бичээч нь дараагийн хэсгийг хурдан өгнөө.
![](https://img.wattpad.com/cover/221308211-288-k133269.jpg)
YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020