Chapter 15
Piece of memories.
Тэр л миний өвдөхөөс хүртэл айлгүйгээр хайрладаг нэгэн байж. Ким Тэхён л миний энэ ертөнцөд хайрлаж чадах эхний бас эцсийн хүн байж. Үргэлж намайг тэврэхэд мэдрэгддэг халуун илчинд нь, түүнээс сэнх хийх үнэрт, гүн бор нүдэнд нь, зөөлхөн үсэнд нь, инээмсэглэлд нь гээд түүнд би өөрөөсөө ч илүү хайртай...
Өөр цааш нь бичих талаар бодол орж ирээгүй учир үзгээ тавьчихаад сандал аа налан суув.
"Хөөх миний ийм их зүйлд дуртай юм уу?"
"Яагаад хүний тэмдэглэлийг уншаад байгаа юм бэ?"
"Миний ийм их зүйлд дуртай гэж мэдээгүй юм байна"
Тэхёны араас гүйсээр гэрээ тойрсоны дараа дахиж эргэх шаардлага гарсангүй харин Тэхён өөрөө эргэж хараад намайг өвөр дээрээ суулган бид буйдан дээр тухлав.
"Миёү, миний ийм их зүйлд дуртай юм уу?"
Хүзүүгээр нь гараа оруулан тэврээд толгой дохив.
"Харин чи?"
Ийм л их шуналтай байх нь. Хэтэрхий их хайртайг нь мэддэг хэрнээ. Заавал амнаас нь сонсохыг хүсэж. Заавал үйлдлээр нь мэдрэхийг хүсдэг аж.Харин тэр зүгээр л над руу харж байгаад дараа нь шууд уруул дээр минь үнсчихэв.
YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020