10

94 4 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

۞۞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

۞۞

Chapter 10

Хэзээд дугарахгүй гэж бодсон хаалганы хонх жингэнэн дуугарсаар хэн нэгэн гадаа зогсож буйг хэлэх аж.

Номоо ширээн дээр кофеныхоо хамт тавин очоод хаалгаа нээвэл ихэд дулаахан нүүр дүүрэн инээмсэглэлтэй залуу зогсоно.

Гарт байх жижиг илгээмжээ сунгаад гарт маань атгуулан,
"Гарын үсгээ зураарай" гэлээ.

Гарын үсгээ зурчихаад буцан буйдан дээрээ суун илгээмжээ нээн үзвэл хөөрхөн нохойгоо энгэртээ наан инээмсгэлэх Тэхёны зураг байх аж.

Хажуу талд нь өөрийн гараар ихэд нямбай гэгч нь захидал бичжээ.

2018 оны 12-р сарын 30

Сайн уу? Миёү. Шинэ жилийн мэнд хүргэе. Цас үргэлж чамайг санагдуулж байдаг болохоор дахиж ороосой гэж өвлийн өвгөнөөс хүсмээр байна. Шинэ жил болох гэж байгаач удахгүй болох төрсөн өдрийн үдэшлэгтээ чамайг урьж байгаа юм.


Тэгээд дээрээс нь чамтай хараахан танилцаж амжаагүй байгаа хөөрхөн нохой маань чамд шинэ жилийн мэнд хүргэж байна. Чамтай уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

Хүндэтгэсэн-Ким Тэхён

Им Миёүд

°°°

"Тэхён хараач. Нар жаргаж байна"

Залуу саяхан тайлсан цамцаа өмсөөд хэд алхсаар түүний хажууд суув. Юм дуугарсангүй толгойг нь мөрөндөө наан, далайг түрлэг рүү харан санаа алдана.

"Тэхён. Нэг өдөр эсвэл маргааш би чамайг мартчихвал юу ч дуугаралгүй зүгээр л энгэртээ тэврээд надад заавал бүх зүйл зүгээр болно оо гээд амлаарай за юу"

Залуу хөнгөхөн инээн дахиад л чимээгүй гэгч нь далайн эрэг лүү ширтэнэ.
"Надад ч бас амлаач. Эргээд санана гээд"

"Тэхён"

Ер бусын чимээгүй орчинг эвдэн тэр асуув.

"За?"



Бүсгүй түүний хоолойг сонсоод инээсэн ч удалгүй нулимс дуслуулан улам мөрөнд нь шигдэн хэлэв.
"Юу ч болсон зүгээр л хайртай гэдгээ хэлээрэй"

Cанаа алдсан чигтээ тэмдэглийн дэвтэрийг шүүгээндээ хийн сандал дээрээ тухлан суув. Би түүнийг өөрөө алдсан юм болов уу? Тэр намайг алдсан юм болов уу?

A/N: Энэ хэсэг маань
1. Миёүгын талаас
2. Дурсамж
3. Тэхёны талаас гэх гурван бүрэлдэхүүнээс явсан шүү:), :>

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now