![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Chapter 02
Утсанд дуудлага ирэх нь зочны өрөөнд хангинан нойрмоглон өндийгөөд утсаа авах үедээ тэр чигтээ унтчихсан гэдгээ мэдлээ.
"Байна уу?"
Цоглог хоолой цангинах бөгөөд энэ дуу хоолойн эзнийг хэн болохыг нь сайн таниж мэдсэнгүй.
"Сайн уу? Миёү. Тэхён байнаа. Санаж байгаа биздээ"Ким Тэхён өчигдөрийн залуугийн нэр толгойд сум мэт харван орж ирэхэд нүдээ бүрэн нээгээд,
"Тийм ээ, санаж байна. Гэхдээ юу болсон болоод ийм эрт..." цаг руу гаа харвал аль хэдийн өглөөний 11:00 болжээ."Байна уу?"
Дараачаар нь түүний хоолой ихэд тайван байсан болохоор би яарсангүй кафе гаа нээхээ талаар ч бодолгүй түүнийг үргэлжлүүлэн ярихыг хүлээв.
"Тийм ээ. Байна""Би чамд уран зураг сонирхдог байсан талаараа ярьсан шүү дээ. Тэгээд л чамтай хамт уран зургийн галерей орохыг хүссэн юм. Надад зав гаргаад хамтдаа яваач"
Нилээн удаан чимээгүй байсны эцэст зөөлхөн инээгээд,
"Тийм ээ болж байна."Урлан аль хэдийн нээчихсэн. Гэхдээ зургийн нээлт 12:00 цаг гэхэд бэлэн болчихсон байна. Би хаягыг нь явуулчихья"
"Тэг дээ. Би хурдан очъё"
Хэдхэн хормын дараа зурвас ирэн, хурдхан гэрээсээ гүйн гарлаа. Урлан нь манайхаас тийм ч хол зайтай байгаагүй нь сайн хэрэг.
Урлагын урд бужигнах хүмүүсээс түүнийг олоход хэцүү байсан учраас залгахыг нь хүлээнэ хэмээн бодоод удаагүй байтал Тэхён наашаа гүйх нь харагдав."Өөө, Тэхён"
"Би чамайг хоцрох байх гэж бодсон юм"
"Манай гэр эндээс тийм ч зайтай биш байсан учир яарсангүй"
Тэхёны гартаа барьсан цэцгийн баглааг хараад, миний дуртай цэцэг болохыг анзаарав. Намуу цэцгийн үнэр түүний сүрчигтэй холилдон надад үнэртэн би гүнзгий гэгч нь амьсгаа авав.
"Миёү?"
Өөр зүйл бодож байсан болохоор түүний хэлсэн талаар сонсох ч сөхөө байсангүй.
"Юу? Уучлаарай би сонсож чадсангүй""Зүгээр биздээ. Олон нийтийн газар байх дургүй бол би чамайг хүчлэхгүй шүү дээ"
"Үгүй дээ. Зүгээр л өөр зүйл бодож байсан юм"
Тэр над руу цэцгээ сунгаад,
"Чамд эвгүй байгаа юм болов уу гэж бодсон юм. Энийг чамд зориулж авсан болхоор одоо эвгүй санагдахгүй гэж бодож байна""Миний дуртай цэцэг болхоор юм болов уу?"
Тэр их гайхсан харагдана.
"Чиний дуртай цэцэг хэрэг үү?""Тийм ээ, уг нь баглаанд хийгддэггүй цэцэг ч чи баглаанд хийдэг цэцгийн дэлгүүр олсон бололтой"
Бид инээн хамтдаа хүн бужигнасан газраас жоохон хойшлов.
Түүний нэр хаалганы хажууд бичээстэй байх бол би Тэхёнд хандан
"Чи юу хийдэг юм?" Гэлээ."Энийг ороод болвол ямар вэ?"
Би ч түүнийг даган,
"Тэгье ээ" гэсээр дотогш орцгоов."Уран зураг" сонирхож үзээгүй зүйл минь шүү дээ. Хэзээ ч энэ зургийг яагаад зурсан юм бол гэж бодоод сонирхож үзээгүй зүйл.
Гэхдээ дотор хөл тавьснаас хойш намайг өөртөө соронз мэт уусгах тэр зураг галерейн буланд харагдана.
Яагаад ч юм бэ. Хайртай хүнээ алдах гээд сүүлийн удаа чадах хэмжээгээрээ чанга тэврээд эцсийн удаа үнэрийг шуналтай нь аргагүй үнэрлчихээд явуулж буй юм шиг. Орхих оо мэдэж байсан мөртлөө явуулж чадахгүй байгаа юм шиг. Гунигтай юм.
Гэрэлд гялтганах зураачийн нэртэй тавиур луу харвал Ким Тэхён гэсэн байх аж. Тэр зураач байх нь.
Нэрийг минь гурвантаа хэлэх үед л эргэж харан Тэхёны хажууд зогсох нэгэнтэй мэндлэв.
Тэхён намайг мэдсэнийг мэдсэн мэт над руу инээн,
"Тэгээд намайг хэн болохыг олж мэдэж чадав уу?""Намайг сорьж байгаа хэрэг үү? Тийм ээ мэдсэн. Энэ бүгд чиний зурагнууд юм уу? Гайхалтай юм аа"
Тэр нөгөө зураг луу харцаа шилжүүлээд,
"Үнэхээр гайхамшигтай биш ч гэлээ. Би зүгээр л хайртай бүсгүйгээ олсон нэгнийг зурахыг хүссэн юм.""Олсон! Алдаагүй гэж үү"
"Үгүй дээ. Тэд дахиж уулзаад, нэгэндээ амлалт өгч байгаа юм. Дахиж алдахгүй, дахиж орхихгүй гээд"
Тийм юм байна. Харин би зүгээр л тавьж явуулжээ гэж бодсон.
Нээлт удтал үргэлжилж үд болоход тарав. Тэхён бүхий л чадлаараа намайг хүргэж өгөхийг хүссэн ч би зөвшөөрөөгүй учир тэр аргагүйн эрхэнд буулт хийсэн юм.
"Миёү болгоомжтой яваарай!. Залгах хэрэгтэй шүү"
Гэр лүү гээ алхсаар орж ирээд орон дээрээ байх ном луу харвал өчигдөрхөн зүүдэлсэн зүүд маань хальтхан нүдэнд харагдаад өнгөрөв.
Олон хүн бужигнасан газар би тэр залуутай ярилцаад зогсож байсан нь надад тодоос тод буух шиг...

YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020