![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Feelings
Chapter 05.
Хаалга хаагдах дуунаар тарчлаантай урт зүүднээс өндийн босов. Нүдэнд хурсан нулимс тэр дороо доош урсан, түрүүхэн урссан нь мэдэгдэх шиг дулаан нь мэдрэгдэнэ.
Өчигдөрхөн л зүгээр байсан атал. Өнөөдөр сэдэрсэн өвчнөө зүхэн нулимсаа зөөлөн арчаад аажим аажмаар тайвшрах шиг болов.
Тэхён над руу өглөөнөөс хойш хэд хэдэн удаа залгасан байх бол би тэднийг сонсож чадалгүй өнгөрөөжээ. Дахиад л утас өрөөгөөр дүүрэн хангинаж, би чихээ дарсаар хөнжилдөө улам шигдэн хэвтэнэ.
♦
Дуут шуудан ирсэн нь мэдэгдэж утас дуугарсаар тэнхээгүй болсон биеээ өргөж ядсаар утсаа ширээн дээрээс аван сандал дээр суув.
"Миёү. Зүгээр биздээ"
Хоолой нь энгийн үеээсээ ч илүү сандарсан сонсогдоно.
"Өчигдөр оройноос хойш утсаа авахгүй болохоор чинь дуут шуудан явуулж байна. Завтай болох үедээ заавал эргээд залгаарай"
Гэнэт л нулимс урсах үед нүүрээ дараад орны хажууд суун уйлж эхлэв.
Сандарсандаа чичрэх хоолойноос нь тайтгарлыг олж авч, санаа зовсондоо гаргах амьсгал нь намайг бүүвэйлж өгнө.
Нилээдгүй удаан суусны дараа зөрүүлж ямар нэг зүйл бичих талаар бодолгүй зүгээр л уншаагүй зурвас нарыг нь уншаад, хөшгөө бүтэн дэлгэн, цонхоо нээгээд орондоо оров.
Бүх зүйл зүгээр болох болно. Санаа зоволтгүй дээ. Миёү. Энэ бүхэн дахиж хэзээ ч чамайг өвтгөхгүй.
Бичээч нь cancer moon-тэй хөөнн:P
![](https://img.wattpad.com/cover/221308211-288-k133269.jpg)
YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020