14

87 6 0
                                    

Chapter 1473rd door

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 14
73rd door.

 
     Хэдэн ч удаа оролдсон ч дахиад чадахгүй гэдгээ мэдээд өрөөний буланд хөглөрөх зураг луу харц чулуудав. Өөрийгөө шоолно. Яаж түүнгүйгээр би өөрийгөө сайн хийж чадна гэж бодсон юм болоо. Инээдтэй хэрэг шүү.

Хаалгыг тогших дуунаар гэнэт л надад баригдаж чадахгүй байсан ухаан санаа минь ирэх аж.

Хажууд нь жижигхэн хонх байсаар байтал дараагүй тогших хүн гарцаагүй тэр...

Жижигхэн өрөөнөөсөө хөлөө хурдлуулан гүйсээр хаалганы урд ирэв.

Тэр байна. Тэхён байна.

          Өрөөнөөсөө гүйгээд гарч ирсэн атлаа хаалганы өмнө ирээд л тэрнийг биш бол яах бол гэсэн бодолтой тулгарав. Уртаас урт амьсгаа авчихаад хаалгаа нээлээ.

      Гартаа жижигхэн тэмдэглийн дэвтэртэй.
     Шоотой ороолт. Яасан ч юм нулимс хацар даган урсах үед түргэхэн шиг арчаад авав.
Өвдөөд үхэх байсан ч энэ төрхөө чамд харуулахгүй юм шүү. Насаар нь юм шиг шархлуулж амьдруулчихаад өвдөөд байна гээд уйлах зориг надад байхгүй.

"Тэхён!?"

Тэхён

     Хаалгыг нь тогшчихоод тэрний нааш гүйх нь сонсогдох үед нүдээ анив. Тэгээд цоожны дуунаар түргэхэн шиг нүдээ нээвэл хамгийн түрүүнд харсан зүйл минь түүний нүд байв.

"Тэхён"
Намайг дуудах болгондоо алдчихвий гэж айгаад чичирдэг хоолой нь өнөөдөр яагаад ч юм бэ танихгүй нэгэн шиг сонсогдоод байх юм. Эсвэл би хэтэрхий их юм бодсондоо тэгсэн юм болов уу?

"Тэхён..н"
Үгүй юм байна. Хоолой нь өмнөх шиг ээ л чичирч байна. Ердөөсөө ч уйлахыг хүсдэггүй болхоор байнга нулимсаа залгидаг хоолой нь хэвэндээ байна шүү дээ.

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now