12

116 5 0
                                    

Chapter 12

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 12.

Чи л миний хүртэж болох хамгийн том шагнал байсан.

Чи л миний мөрөөдөж чадах хамгийн сайхан хүсэл байсан.

𝓼𝓱𝓱, 𝓲𝓽𝓼 𝓶𝓮

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

𝓼𝓱𝓱, 𝓲𝓽𝓼 𝓶𝓮

Хаалга нээгдэх үед л халуу дүүгсэн үдэшлэг дуусч хүмүүс ганц нэгээрээ гарсаар нэг л мэдэхэд хүн үлдсэнгүй.

Тэхёныг хайн өрөөнүүдээр ээлжлэн явсаар гадаа зогсож байхыг нь харав.

Гарахаасаа өмнө түүнд нөмрүүлэх зузаан хучлага аван тогтсон цасан дээр хөлөө зөөж ядан алхсаар хажууд нь очоод зогслоо. Хүйтэнд нилээн удаан зогссон бололтой. Хацар нь улайчихсан байв.

Түүнтэй яриа өрнүүлэх гэсэн боловч хааяа даа залхтал ярьмаар байдаг байсан сэдвүүд хаашаа ч юм бөндөгнөн урсан оджээ.

Харин төд удалгүй түүний халуун цээж намайг бүрхэн өөрт байх хучлагараа хоёр биенээ цугт нь ороосон байв.

"Тэхён"

"Тэхён"

"Хүмүүс явчихсан уу?"

"Тийм ээ, бүгд явчихсан. Чамайг хайгаад энд ирсэн юм"

"Ашгүйдээ, хүмүүсийг тухгүй байгаа гэж бодож байлаа"

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now