08

79 5 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 08

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 08.

Нүгэлтэй юм шиг залхдаг амьдралдаа 'ингэх юмсан' гээд бодоод сэрж байгаа нь анх удаа.

Үсээ самнах талаар ч бодолгүй дээш шуусаар өрөөнөөс гарч ирээд хамгийн түрүүнд харсан зүйл гэвэл сонин дүрстэй beret малгайтай, хүний царай байв. Өчигдөр орой харж чадаагүй бололтой.

Цүнхээ аван доош буух үед тэр аль хэдийн надад өглөөний хөнгөхөн унд бэлтгэсэн байв. Харин өлсгөлөн өглөөний цайнаас илүү, түүний дарах төгөлдөр хуурын аянууд л намайг татаж байв. Нилээдгүй удаан ая тоглосны дараа намайг байгааг тоох шинжгүй байсан учир би буцан ширээн дээр ирэв.

Одоо энд байх шалтгаан үлдээгүй учир хувцасаа өмсөн хаалгыг зөөлхөн татан гарах гэтэл тэр намайг анзаарав бололтой. Хүрч ирээд,
"Түүнийг олоод над дээр хамт ирнэ гэдэгт чинь итгэж байна. Заавал уулзаарай. Итгэл байгаа цагт найдвар байсаар л байх болно. Баяртай"

"Баяртай"

Ороолтон дотроо шигдэн гадагшаа гарвал Тэхёны машин доод гудамжны үзүүрт харагдах шиг болов.

Уруудаж явсаар цонх руу нь өнгийн харвал тэр машин дотроо
юу ч болоогүй хүн шиг унтаж байв.
Зөөлөн тогшоод сэрэхийг нь хүлээхэд тэр төд удалгүй хоолойгоо
зассаар өндийлөө. Хажууд суунгаа өвөл машиндаа хоносонд нь түүнийг хангалттай тэнэг гэдгийг бодов.

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now