Ep.1 [Муу хоолны хулгайч]

4.6K 198 5
                                    

[Кан Шиён]

"Хайраа өчигдөр хуриман дээр Бэкхён яагаад тавгүй харагдаад байсан бэ?" хэмээсээр би үсээ боонгоо түүнээс асуухад тэрээр мөн зангиагаа зүүх үедээ надруу эргэн харлаа.

Сэүн "Нэг юм болсон гэсэн. Нөгөө , найз охин нь . ."

"Юу гэж? Нээрээ бас найз охин нь ирээгүй байсан даа?" би улам сонирхон түүнээс нүдээ томруулсаар асуув.

"Найз охин нь араар нь тавьчихсан гэсэн. Гэхдээ хүнд битгий хэлээрэй! Найз охин нь прокурор болохоор ямар нэг муу яриа тарчихвал балрах байх"

Сэүн хувцасаа бүрэн өмсөж дуусаад "Ажилдаа явцгаая" хэмээсээр гараас минь хөтлөн гэрээс гарав. Гэхдээ тэр бүсгүйг анх харахад л айхтар харагдаад байсан юм. Бэкхёнд ч хэсэг хугацаанд хэцүүхэн байх нь дээ . .

________🍀________

[Шин Үжү]

Өглөө сэрэхэд ажлын өрөөний минь тааз намайг угтан авлаа. Өглөө болгон намайг угтдаг цагаан өнгөтэй байсан ч олон жил засвар хийгээгүйн улмаас тоос тортгондоо дарагдсан саарал тааз.

Сандалнаасаа босон цүнхтэй будагаа авсаар ариун цэврийн өрөө орж өөрийгөө янзлан авлаа. Нүүрээ угааж мөн нүүрээ будсан. Дараагаар буцан өрөөндөө орж ирхэд миний туслах болох Бэ Жүхён ирчихсэн кофе найруулан зогсож байв.

"Өө Жүхён аа хэзээ ирээв?" би өнөөх цүнхтэй зүйлсээ цааш ширээн доогуураа хийгээд Жүхёний гарнаас найруулсан кофег нь авав.

Жүхён "Таныг ариун цэврийн өрөө явахад чинь л. Гэхдээ өмгөөлөгч өө та хэзээ гэртэй харьх юм бэ? Байнга ажил дээрээ хоноод байвал удирдлагаас хариуцлага тооцох байх шүү!" тэрээр яг л ээж нь жоохон хүүгээ зэмлэж буй мэтээр гараа элгэндээ тэврэн миний өөдөөс харан зогсоно.

"Ажил их байхад одоо яах вэ дээ, Бэ туслах аа?" би түүний өөдөөс инээмсэглээд халуун кофегаа нэг соров.

• • •

"Шин өмгөөлөгч солиороо юу? Яаж зарлагдаагүй шүүх дээр гэмт хэрэгтнийг өмгөөлөлгүй хэргийг нь баталчихдаг байна аа? Өмгөөлөгч хүн ер нь юу хийх ёстой юм?" Захирал уурсан миний өөдөөс гараа чичлэн хашгираж байв. Тийм ээ, би өмгөөлөх ёстой хүнийхаа ял дээр ял нэмчихсэн юм.

"Гэхдээ захирал аа, надад ямар ч өмгөөлөх мэдэгдэл ирээгүй байхад зарлагдаагүй шүүхэд оролц гэсэн. Тийм байхад би хэзээдээ нотлох баримт, бас хэргийн талаарх мэдээллийг олох байсан юм бэ?"

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now