Бэкхён "Болохгүй юм байна. Манайх руу явья!"
"Яагаад?"
"Жоохон л хол байх гэхээр чамд аюултай байгаа биз дээ????"
______🦋_______
Хөшигний завсараар нарны илч зурвасхан орж ирэн туссаар нүүрэнд минь ээх шиг болов. Нүдээ удаанаар нээн харвал өмнө нь ч бас харж байсан саарал өнгийн тааз угтан авлаа. Тийм ээ, Бэкхёны гэр.
Өрөөнөөс гаран явсаар гал тогоолуу орвол Бэкхён өндөг шаран зогсож байлаа. Би түүнд ойртон очиход тэрээр надруу нэг харчихаад буцан өндөг шарах дээрээ анхаарлаа хандуулна.
"Босчихсон юм уу? Ядаж нүүрээ угаа."
"Надад өндөг шарж байгаа юм уу?"
"Дуугүй л явж нүүрээ угаагаад ирж цайгаа уу!"
Тэрээр жоохон дуугаа өндөрсгөх бөгөөд тавган дээр өнөөх шарсан өндөгнүүдээ тавьж байв. Магадгүй тэр надаас залхаж байгаа байх. Аргагүй шүү дээ, анх уулзахдаа маргалдсанаас гадна байнга л өөрт нь төвөг удаж гэрт нь амьдраад байхад ямар л хүн залхахгүй байх билээ.
Би нүүрээ угаан, үсээ янзалчихаад ширээн дээр ирэн суух бөгөөд Бэкхён аль хэдийн цайгаа уун дуусгасан байв. Одоо тэрээр миний өөдөөс харан суух агаад утсаа үзэхийн хажуугаар надруу харан сууна. Тэнэг юм.
Би "Ямар нэг асуудал байгаа юм уу? Би таньд төвөг удаад байгаа бол. . ."
"Цайгаа уу!"
"Тийм юм байна" би хагас инээмсэглээд "Гэнэт хаанаас ч юм нойтон хамуу шиг хүүхэн ирээд наалдчихсан юм шиг санагдаад байна уу? Зүгээр дээ, удах бодолгүй байгаа! Хурдан байрлах байр олоод . . "
"Чи надад төвөг удаагүй болохоор одоо цайгаа уугаад амар. Энэ долоо хоногын чөлөө өгье! Би ажилдаа явлаа" Бэкхён ширээнээс босон гадуур хувцасаа өмссөөр гэрээсээ гаран явчихав. Инээдтэй юм аа, би энэ гэрийн эзэн нь ч биш байж эзэн нь аятай ингээд ганцаараа үлдчихдэг.
• • •
"Хөөх, энэ чинь хэн бэ?"
Гадуур салхилан явахдаа хажууд минь зогссон машинаас ийн дуугарахыг анзаараад тэрхүү хүн рүү харвал өмнө нь Ганнамын барилга дээр танилцаж байсан залуу сууж байлаа. Тэрээр цонхоо буулган ийн хэлсэн бөгөөд намайг түүн рүү анхаарлаа хандуулахад залуу машинаасаа бууж ирэн хажууд минь зогсов.
YOU ARE READING
《A Naughty Adult | BBH》
Romance[ДУУССАН] Төрөл : Инээдэм Хэсэг : 19 + 2 (бонус) Гол дүр : Byun Baekhyun (main) Амьдралынхаа ихэнх цагыг гэртэй ч биш гадуур ч биш зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг нэгэн ба түүний санаанд ч оромгүй байдлаар учирсан шинэ хамтрагч〰️❗ ✔Хамтран Амьдрагч S2...