Ep.9 [Аяга хагарах чимээнээр]

1.3K 135 3
                                    

Ажлийнхаа байран дээр ирсэн даруйд бүгд өөрсдийн ширээнд суун цааш ажлаа үргэлжлүүлж эхлэв. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд камер тавьх гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй нь. Эмэгтэй хүний бие засаж байгааг харах тийм л таатай санагддаг юм байх даа? Ой гутмаар юм!

Ганнамын нэгэн байгууллагад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд камер тавьсан хэргийг Ким Жунин бид хоёр хүлээж авахаар болсон юм. Эхэндээ энэ хэргийг бидэнд даатгахад надад таатай санагдаагүй ч цаашид хуулийн салбараас арчигдахгүйн тулд хүлээн авсан. Хэрвээ би ахин өмгөөлөх ёстой яллагдагчийнхаа ял дээр ял тохвол энэ бүхэн дуусна !

Бараг шөнийн 3 цаг. Бид бүгд өөрсдийн ширээний ард суун ажлаа хийх бөгөөд миний хажууд суух Жунин ширээгээ дэрлэсээр унтсан байв. Харин Бён захиралын өрөөны гэрэл асаалттай байх бөгөөд тэрээр мөн ажилаа хийж байгаа бололтой хааяа компьютерийн гарны шаржигнах дуу танхимийн өрөөг хадаж байлаа.

Би хэрхэн нойроо давж, яаж өөрийн ходоодоо дүүргэх талаар бодон сууна. Тэд ажил дээрээ ирээд гоймон халаагаад ид гэсэн ч энд ирэхэд нэг ч гоймон байгаагүй. Дэлгүүр гарж идэх юм авья гэсэн ч тэр хориглосон . . гомдмоор юм!

• • •

Би нойроо сэргээх зорилготойгоор халуун кофе найруулж уухаар болон суудлаасаа босоод аягандаа нунтаг кофе хийн зогслоо. Аягатай кофегаа барьсаар танхимаас гарах гэтэл араас эрэгтэй хүний хоолой сонсогдов.

Бэкхён : Хаачих гэж байгаа юм? Зугтах гээд байгаа юм уу?

Тэрээр өрөөнийхаа хаалганы наана зогсон надруу харж байв.

Би : Нойроо сэргээхийн тулд хар кофе уух гэж байна ! Зугтчихгүй болохоор битгий санаа зов !

Бэкхён : Мм тэгвэл . . надад ч бас найруулаад аваад ирээрэй!

Тэрээр буцан өрөөндөө орон хаалгаа хаачихав. Надад найруулаад ир гэсэн үү? Инээдтэй амьтан чинь !

Би 5 давхарт байх ариун цэврийн өрөөнд орон толинд өөрийгөө харлаа. Энд орж ирсэн зорилго гэвэл нүүрнийхаа будгыг сэргээх гэж. Орой өглөө байх нь хамаагүй, эмэгтэй хүн ямагт өөртөө арчилгаатай байх хэрэгтэй гэх миний бодол дотроос минь хатгасан хэрэг.

Гарж ирсэн даруйд ариун цэврийн өрөөний нөгөө талд байх кордорын гэрэлд хүний дүрс хальт үзэгдэж харагсанд би "Бусад тасагуудаас ч бас одоог хүртэл ажиллаж байгаа хүн байгаа байх нь" хэмээн бодоод хоёр аягаа барьсаар цахилгаан шат хүлээсээр шатны өмнө зогсоно. Миний ажилладаг давхар 7 давхарт байдаг учир дээш 2 давхар ахихад л болно гэсэн үг.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now