Ep.16 [Инээмтгий хүн]

1.2K 125 3
                                    

{Шин Үжү}

Хөшигний завсараар нарны тусгал орж ирэн нүдний минь хальсан дээр туслаа. Нүдээ аажим нээн харвал цагаан өнгийн боловч бараан тааз угтан авсан бөгөөд орноосоо босох үед толгойруу минь хатгах аятай өвдөж байв.

Арзайсан үсээ гараараа самнасаар өрөөнөөс гаран гал тогооны өрөө лүү орвол Бён Бэкхён өндөг шаран зогсож байсан бөгөөд тэрээр надруу харан суудалдаа суу гэх дохио өглөө.

Би : С-сайхан амарсан уу?

Бэкхён : Тийм. Чиний ачаар, маш сайн!

Би : Одоог хүртэл уурлаад байгаа юм уу? Яагаад уурлаад байгаа юм бэ? Үнэхээр ойлгогдхооргүй ааштай хүн юм аа.

Бэкхён : Юу? Би уурлаагүй байна шдээ. Зүгээр гээд байхад.

Түүнийг өмнө минь тавагтай өндөг тавьх үед толгойруу минь хатгаж өвдлөө. Намайг тэр дор нь толгойгоо барьн ёолоход Бэкхён шууд л мөрнөөс минь барьн авав.

Бэкхён : Зүгээр үү? Толгой чинь өвдөөд байгаа юм уу?

Би : Шартаж байгаа байх. Би зүгээр ээ!

Ойлгохгүй байна. Яагаад тэрнийг надад ингэж санаа тавиад байгааг. Ойлгохыг хүсэхгүй байгаа мөртлөө заавал ойлгох ёстой юм шиг ааш. Гэхдээ тэр ... надад сайн юм шиг..

Бэкхён : Өнөөдөр гэрээсээ битгий гараарай. Би оройтохгүй.

Тэрээр гадуур хувцасаа аван өмссөнөө хаалганы өмнө очин зогслоо.

Бэкхён : Аан тийм ... Ким Минсок гэсэн байх аа? Тэр нөхөртэй ахиж уулзаад хэрэггүй шүү!

Би : Яагаад?

Бэкхён : Зүгээр л хэрэггүй. Бас ахиж тэрэнтэй таарах юм бол нөгөө, гудамжинд таарсан залуус дээр гаргасан мэхээ ашиглана шүү.

_______

Өдрийн бүтэн зурагт үзэж, хоол хийж идэж зүгээр л цагыг хий дэмий өнгөрөөж байлаа. Тэгсэн ч гэсэн бодлоос минь нэг зүйл салсангүй. Бён Бэкхён ....

Утасны дуу хангинан, хүн залгаж байна гэх дохиогоор утсаа шүүрэн авбал Бэ туслах залгаж байв.

Би : За?

Жүхён : Өмгөөлөгч өө?? Ахх таньд их санаа зовсон шүү. Шөнө орхиж явсанд уучлаарай.

Би : Юу? Чи намайг орхиж явсан юм уу?

Жүхён : Харин гэнэт Жунмён залгаад .. Сүйт залуу маань байгаа юм аа, орой ирж аваад тэгээд таныг ... уучлаарай

Би : Заза, найз залуутайгаа уулзсан бол болоо доо.

Жүхён : Аан нээрээ, танай захирал чинь их сайн хүн юм аа. Өчигдөр орой тэр хүнтэй яриад өөрийг чинь олоод өг гэсэн шууд олоод авчирсан байна лээ. Гэхдээ та хоёр хамт амьдарж байгаа юм уу?

Би : Ю-юу?

Жүхён : Зүгээр л тэгж санагдаад. Тэгээд бас та хоёрыг хамт амьдардаг гэх яриа их яваад байсан.

Ямар нь тийм яриа гаргадаг байна аа. Гэхдээ ... үнэн шдээ!

_____

Цаг орой болжээ. Нар жаргаж, гэгээ тасрах шахсан ч одоог хүртэл Бэкхён ирээгүй байна.

Би жоохон салхи амсахаар шийдээд гадуур хувцасаа өмсөн гэрээс гаран алхлаа. Халуун ч биш хүйтэн ч биш оройны сэрүүхэн салхи нүүрийг минь илбэх агаад, хажуугаар минь хөтлөлцсөн залуу хосууд алхана. Атаархаж байна, хажуудаа өөрийг нь ойлгох хүнтэй байх.

Явган хүний замаар алхаж байх үедээ урд минь 1р эгнээний зам дээр зогсох машин анхаарлыг минь татлаа. Хар өнгийн, жижигхэн машин. Тэр ... Бэкхёний машин шдээ.

Дотор нь хэн байгааг харахын хичээн зогсож байтал миний бодлыг уншсан гэлтэй Бэкхён өөрийн талын хаалганаас гарж ирэх бөгөөд тэрээр хажууд талын суудалныхаа хаалгыг онгойлгох үед дотроос нь эмэгтэй хүн гарж ирэх нь тэр. Тэр ... Минжитэй адилхан харагдаж байна. Магадгүй, тэд буцаж эвлэрсэн юм болов уу?

Хэрэв тийм бол ... тэр надад сайн биш байх нь.

_____

Гэрт орж ирэн буйдан дээр түүнийг хүлээн суух үед тэрээр инээмсэглэл дагуулсаар орж ирэн гадуур хувцасаа тайллаа.

Би : Сайхан хэрэг болоо юу? Их жаргалтай байх чинь.

Бэкхён : Юу? Аан тийм ээ

Тэрээр инээмхийлэн зогсож байснаа гал тогооныхоо өрөө лүү олон нэг лааз пиво задлан уулаа.

Би : Юу болоов? Хайр дурлалын чинь асуудал бүтээ юу? Ойрд ингэж их инээгээгүй сэн.

Би босон явсаар өөрийнхөө өрөөний үүдэнд ирэн зогсоход тэрээр сонин царай гарган миний өөдөөс харан зогсов.

Бэкхён : Хөөе, Шин Үжү! Юу яриад ...

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now