Ep.11 [Хүүхдийн тоглоом шиг]

1.3K 133 2
                                    

[Author's P.o.v]

Шүүх танхимд орж ирэн хурал эхлүүлэхэд бэлэн болсон байв. Танхимийн доторхи суудлуудын хамгийн арын эгнээнд Бён Бэкхён ирчихсэн сууж байх бөгөөд Жунин болог Үжүгийн өөдөөс харах Хан Минжү хааяа түүнрүү харц шидлэх аж.

____🕛____

Хан Минжү : Гэмт хэрэгтэн болох иргэн У нь одоогоос 1 сарын өмнө Ганнамын Х барилгын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нууц камер тавьсан гэх хэрэгээр түүнд 5н жилийн ял оноохыг шаардаж байна.

Жунин гараа өргөх үед шүүгч түүний саналыг сонсохоор "Өмгөөлөгч Ким" хэмээн хэлнэ.

Жунин : Гэмт хэрэгтэн өөрөө эхнэр болон 3н охинтой. Түүний амьдралын хэв маягаас нь харахад яав ч тийм зүйл хийх хүн биш гэдэгийг иргэн У-н ойр дотныхон хэлсэн байгаа.

Минжү : Тийм юм хийх хүн биш? Хүнийг хэзээ ч гаднах төрхөөр нь дүгнэж болохгүй гэж их сургуульд орсон цагаас багш нар байнга хэлдэг юм сан. У нь хонины арьс нөмөрсөн чоно ч байж болно.

Үжү : Прокурор таны хэлж байгаа үг хэрээс хэтэрч байна. Ямар ч үндэслэлгүй түүнийг чонотой зүйрлэх чинь надад таалагдахгүй байна шүү!

Минжү : Тэд хуулийн дагуу хэрэгтэн У-г өмгөөлөх ёстой. Гэвч тэдний хэлж ярьж байгаа үгс өмгөөлөгч хүний хэлэх үг биш ! Тэд энэхүү хэрэгийг өнгөцхөн харж байна.

Минжү шүүгчид хандах хэлэх бөгөөд шүүгч ч мөн "Хүлээн зөвшөөрлөө" хэмээгээд алхаараа нэг цохьн авав.

Үжү : Тэгвэл хуулийн дагуу хэлээд өгөх үү? Хэрэгтэн гэгдээд байгаа У-г яг ямар нотлох баримт олсон болоод түүнийг барьж, саатуулсан юм бэ?

Минжү : У нь одоогоос 1 сарын өмнө Ганнам-н эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс гүйн гарж ирж байхыг ойр хавийн гэрчүүд харсан учираас.

Үжү : Тэгээд л болоо гэж үү? Нотлох баримт гэх үндэслэл огт байхгүй хэр нь түүнийг зөвхөн ариун цэврийн өрөөнөөс гүйн гарж ирсэн учираас түүнд гаж донтон хэмээх нэрийг өгсөн байх нь. Прокурор та энэ хэрэг дээр дэндүү хайнга хандсан юм биш үү?

Үжү ширээнээсээ босож ирэн дэлгэцэнд өөрийн нөүтбүүкээ холбосоор хэд хэдэн камерийн зураг үзүүлэв.

Үжү : Эхний зурагаас харвал одоогоос яг 1 сарын өмнөх тэр өдөр Ганнам-н эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө лүү хэрэгтэн гэгдэхь У нь өөрийн 2 настай бага охиноо дагуулан орж байна. Мөн ариун цэврийн өрөөний үүдэнд 4н настай дунд охиноо үлдээсэн байгааг та бүхэн харж болно.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now