Ep.5 [ Утас ]

1.4K 139 5
                                    

[Шин Үжү]

Ажлийн цаг эхэлсэнээс хойш өнөөх зарлагдаагүй шүүхийн хэрэг толгойд минь орж ирсээр байв. Тэр хэзээ над дээр ирэх бол? Над дээр ирвэл юу хийх бол? Аймшигтай юм.

Зарлаагүй шүүхийн гэмт хэрэгтэнг Хан Гичол гэдэг бөгөөд тэрээр улсын нууц зэрэглэлд байдаг өмчийг хулгайлах гэж оролдсон ба гишүүний охиныг хүчирхийлсэн хэргээр 30 жилийн ял сонссон нэгэн.

Би Жуниний өрөөнд нь өчигдөр шөнийн захиаг барьсаар орлоо.

"Шин өмгөөлөгч, ямар хэрэг гарав?" тэрээр ийн хэлээд ширээнийхаа араас босож ирэв.

"Ким өмгөөлөгчөө надад нэг юм шалгаад өгөөч. Энэ бичиг өмнөх бичигтэй нь таарж байгаа үгүйг нь" гэсээр би түүнд шүүхэд хэрэглэж байсан Гичолийн мэдүүлэг өгсөн цаас болон өчигдрийн үлдээсэн захиа хоёрийг ширээн дээр нь тавьв.

Жунин "Хөөх, энэ чинь нөгөө Хан Гичолийн мэдүүлэг үү? Өчигдөр өглөө алга болсон гэж сонссон юм байна." тэр миний өгсөн бичигүүдийг ар өвөргүй эргүүлэн үзээд, цааш ширээнийхаа шургуулганд хийчих нь тэр.

"За би шалгаад хурдан хариу өгье, харин чи болгоомжтой байгаарай"

• • •

Орой ажил тарах цаг болон гадуур хувцасаа гарандаа атгасаар гэрлүүгээ явах үгүйдээ эргэлзэн алхаж байтал араас Жунин Бэкхёнийг дагуулсаар ирж байлаа. Жунин "Шин өмгөөлөгчөө" хэмээн дуугарсанд би тэндий зүг харан дороо зогсов.

"За?"

"Энэ . . . таарч байна. Компьютер программаар шалгасан ч яг цав таарж байгаа болохоор яах аргагүй Хан Гичолийн бичиг."

"Аан, тийм байх нь ээ" би хүндээр санаа алдав.

Жунин "Гэхдээ чи одоо харьх гэж байна уу? Аюултай биш үү?" хэмээхэд нь Бэкхён амандаа инээд алдан "Юу ч болсон бай энэ өөрийгөө аргалчихаж чадна. Гэхдээ юу болсон юм?" гэсээр жоохон сонирхсон бололтой асуулаа.

"Ким өмгөөлөгчөө маш их баярлалаа. Харин Бён захиралаа? Маргааш би амьд ирэхгүй ч байж магадгүй шүү!" би цүнхээ нуруундаа хүчтэй гэгчинь үүрээд цааш алхан хаалгаар гарна. Юу гэнэ вэ? Өөрийгөө аргалчихна гэсэн үү?

_______

Бэкхён "Юу болсон юм?"

Жунин "Шин Үжүгийн оролцсон зарлагдаагүй шүүхийн гэмт хэрэгтэн алга болчихсон. Тэгээд энэ! Гэрт нь өөрөө очиж захиа үлдээсэн байна лээ" Бэкхёнд өнөөх бичвэрүүдийг үзүүлэв.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now