Ep.19 [Гоол]

1.9K 168 12
                                    

|4 жилийн дараа|

{Бён Бэкхён}

Гэрийнхаа ажлын өрөөнд ном уншиж сууж байтал Үжү хаалга савсаар орж ирэн ширээн дээр гараараа хүчтэй тулан зогслоо. Би бүтэн 4 жилийн турш энэ хүчтэй бүсгүйн гарын шүүс болж байна. Золиг гэж. . .

Үжү : Яа Бён Бэкхён!!! Чи намайг балалчихлаа !!! Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ!!!

Би гайхан номоо ширээн дээрээ тавиад : Яасан бэ? Сарын тэмдэг чинь ирээ юу?

Үжү : Юу гэнэ ээ? Хөгийн амьтан! Миний биений юм ирэхгүй байна, ойлгож байна уу!!!!!!!!

Би : Тэгвэл эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм биш үү? Гэхдээ .... яанаа гайгүй байгаа, хурдан эмнэлэг явья!

Үжү ширээн дээр тест авчиран тавьв.

Үжү : Хийсэн юм аа хар!!!

Хоёр улаан зураас?

Би : Хөөх, жирэмсэн?? Вуаа, хайраа энэ миний амьдралдаа харж байсан хамгийн сайхан зураас байна!

Үжү : Юу гэнэ ээ? Тэгээд би цаашид яаж амьдрах юм. Энэ хүүхэд төрнө, дээрээс нь чи бас хүүхэд. Вуааа, би хоёр хүүхэдтэй бэлэвсэн ээж болох нь байна!!!

Би утсаа аван Сэүнтэй ярьна.

Би : Андаа! Би чамаас түрүүлээд гоол алдчихсан шүү, надад баяр хүргэ!

______

Орой унтахаар орондоо орж ирэхэд Үжү цааш харан хэвтэх бөгөөд ямар нэг зүйл нууж байгаа бололтой улам л нуруугаараа халхлан хэвтэнэ.

Би "Хонгор минь? Ямар нэг зүйл нуугаад байгаа юм уу?" гэсээр ойртон харахад тэрээр шоколадтай жигнэмэг нуун идэж байгаад баригдав. Энэ чинь л Шин Үжү!

Би : Үжү-яа, хоёулаа нэгэнт хүүхэдтэй болж байгаа юм чинь төрүүлчихээд ахиад хүүхэд төрүүлье. Хүүхдүүдийн нас ойрхон байвал амар биз дээ?

Үжү уурсан : Чи өөрөө төрүүлэх юм шиг их амархан ярьж байх шив.

Би : Гэхдээ энэ хүүхэд маань эрэгтэй болов уу? Эмэгтэй болов уу? Ямартай ч том болохоор нь өмгөөлөгч болгоно оо.

Үжү : Үгүй ээ, эмч болгох хэрэгтэй. Гэр бүл дотор эмч байх нь сайн шдээ.

Би : Шиён, Сэүн хоёрыг хар л даа. Тэр хоёр гэртэй бараг үзэгддэггүй. Ямар сайндаа л биднээс түрүүлж хуримлаж бас нэг гэрт орсон хэр нь одоог хүртэл хүүхэдгүй байгаа биз дээ! 

Үжү миний толгой руу гараараа цохиод : Гайхуулах юмаараа гайхуулж байх шив. Унтаж үз! Аав гуай!

Тэрээр цааш харан хэвтээд гэрлээ унтраачих нь тэр. Эгдүүтэй золиг. Би инээд алдаад, өөрийн талын гэрлээ унтраагаад түүний нуруугаар тэврэн хэвтлээ.

"Ханиа, маргааш хамт эмнэлэг явж үзүүлье"

________

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Үжүгийн гэдэс томорсоор нэг мэдэхэд тэрээр төрөх дөхлөө. Өдөр ажил дээрээ ажилаа хийн сууж байтал Хэён сандарсаар хаалгаар орж ирэн "Захирал аа, Шин өмгөөлөгч" гэсээр амьсгаа авна.

"Юу болоов ээ?"

"Т-т-төрөх гээд ..."

Төрөх тасгын үүдэнд халаад өмсөн зогссоор түүнрүү орохыг хүлээлээ. Удалгүй түүний хэвтэж буй өрөөнөөс "БЁН БЭКХЁН!" хэмээн чанга хашгирах сонсогдоход сувилагч нь сандран гарж ирсээр намайг дагуулан оров.

40 минутын дараа ....

Эмч "Эрүүл бяцхан гүнжтэй боллоо, баяр хүргэе!"

-За энэ хүртэл хамтдаа уншсанд баярлалаа. Мэдээж уншигч та хэд минь байхгүй бол бичээч бид нар байхгүй л гэсэн үг. Урам өгж, хэсэг бүрт сэт бичиж өгдөг байсан хүмүүсдээ бас баярлалаа. Хайртай шүү!💜 Аан бас, хаягыг маань дагаж амжаагүй бол "follow" товчин дээр дараарай ^^

-coolommae-

-2020.07.23-

《A Naughty Adult | BBH》Место, где живут истории. Откройте их для себя