Өглөө ажил дээрээ ирсэний дараа аль болох ажилдаа төвлөрөхийг хичээв. Бусад маань ар араасаа цувран ирсээр Наёнаас бусад нь ирсэн харагдана. Харин Бён Бэкхён өрөөндөө суун ажилаа хийх ба хааяахан надруу харц шидэх үед яг би харж тааран, хоёул байдалд орсоор урагши ажилаа хийж байгаа мэт царайлж байлаа.
Хэён утсаар ярьж байснаа нэг зүйл болсон бололтой гэнэт босож ирэн "Яасан гэнэ ээ? Яаж байгаад бэртчихэв ээ?" хэмээн хэлэв. Бүгд л гайхан Хэёний зүг харж байна. Удалгүй Хэён санаа зовон утсаа тасалахад Жунин "Яасан? Юу болсон бэ?" гэж түүнээс асуулаа.
Хэён "Им Наён өмгөөлөгч эмнэлэгт байгаа гэнэ ээ. Бэртэл аваад ..."
Би "Юу? Яаж байгаад бэртчихдэг байна аа? Одоо яана аа?"
Хэён "Гэхдээ хүнд биш гэж байна л даа. Өнөөдөр ирж чадахгүй гэж байна"
Жунин "Тэгвэл өдөр цайны цагаар хэдүүлээ очьё"
____
Өдрийн амралтын цаг болох үед бид бүгд эмнэлгийн зүг харайлгаж эхэллээ. Эмнэлэгт орж ирсэн даруйд Им өмгөөлөгчийн тасаг руу гүйлдэн явсаар, хэвтэж буй өрөөнд нь орж ирэх үед түүний ээж бололтой настай хүн түүнийг халамжилж байв.
Жонгүг гартаа байсан тортой зүйлсээ түүний ээжид өгөөд "Үүнийг хэрэглээрэй. Хэрэгтэй зүйлс байвал бидэнд шууд хэлж байгаарай" хэмээн хэлэхэд тэрээр "Баярлалаа" гэсээр тортой зүйлийг аваад шүүгээнд хийлээ.
Би "Наён, яаж байгаад бэртчихэв ээ?"
Наён босож ядан "Шөнө нойр хүрэхгүй байхаар нь гадуур салхилж байгаад л .... шатнаас унаад хөлөө хугалчихлаа" хэмээн хэнэгчгүй нэг хэлнэ.
Жонгүг "Чамд тэгээд санаа зовох зүйл алга уу?"
Наён "Аан Жон өмгөөлөгчөө уучлаарай, сүүлд хариуцаж авсан миний хэргийг та хүлээж авах болох нь. Дэндүү төвөг удчихлаа"
Жонгүг "Үгүй ээ, өөрийнхөө эрүүл мэндэд ч санаа зовохгүй хэнэггүй байгаад байж болж байгаа юм уу гээд байна!"
Би "Жонгүгаа тайван бай, би Наёны ажлийг зохицуулья"
Жунин "Тэгээд хэр удах юм шиг байна, Наён?"
Наён "Бараг 7 хоног болох байх. Эмнэлэгээс гарсаны дараа таягтай хэсэг явах байх аа. Гэхдээ харамсалтай юм аа. Дуусгаагүй ажил их байсан юмсан"
Хэён "Эдгэж л байвал хэр удах нь ямар хамаатай юм. Биеэ сайн бодоод байж бай! Ойлгов уу? Үлдсэнийг нь бид хэд зохицуулчих нь"
_____
Орой ажил тарах цаг дөхөх үед Жонгүг Наёныг эргэнэ гэсээр түрүүлэн явав. Хэён, Жунин хоёр нэгэн хэргийн газар луу яаралтай явна хэмээн аль өдөр гарсан ч одоог хүртэл ирээгүй байна. Харин Бён Бэкхён ... тэр өрөөндөө байсаар.
Намайг ширээнийхаа ард суун юм хийж байх үед тэрээр гэнэт өрөөнөөсөө гарж ирэн миний өөдөөс харан зогсов.
Би "Хэлэх юм байгаа юм уу?"
Бэкхён "Юу? Аан тэр нөгөө ... зав байна уу?"
Би "Яасан?"
Бэкхён "Хо-хоолонд ... орох уу?"
Муугүй санаа биш байна. Би суудлаасаа босон цүнхээ үүрээд "Явцгаая" гэх дохио өгөхөд тэрээр инээмсэглээд араас минь алхаж эхэллээ.
Хоолны ресторанд орж ирэх үед тэрээр ширээ захиалчихсан гэсээр өөрөө замаа заасаар нэгэн өрөөнд орж ирэв. Өрөөнд орж ирэх үед өрөөний гэрэл унтраалттай байсан бөгөөд би орж ирсэн даруйд гэрлийн унтраалга хайн ханаар гараа гүйлгэх үед гэрэл өөрөө асчихав.
Гайхан эргэн харвал Сэүн, Шиён хоёр ирчихсэн зогсож байх бөгөөд Бэкхён өөдөөс минь харан зогсоно. Тэрээр хоёр гартаа хайрцагтай зүйл барьн зогсох ажээ.
Би гайхсаар "Өнөөдөр чинь миний төрсөн өдөр биш биз дээ?" хэмээн хэлэхэд Шиён нүдээрээ "Бэлгээ ав" гэх дохио өгөв.
Хайрцагтай зүйлийг аван доторхыг нь нээн үзвэл ганц зурвасаас өөр зүйл байсангүй. Томоос том хайрцган дотор ганцхан хуудас зурвас. Тийм ээ, энэ л Бэкхёний хийж чадах зүйл!
Зурвас дээр :
"Үлдсэн амьдралаа миний байшинг үнэгүй түрээслэж амьдрах уу?"
Үнэгүй ? Энэ магадгүй үерхэх санал уу?
Зурвасыг уншаад инээд алдсаар тэдний зүг харвал Бэкхён гартаа ахин томоос том бамбарууш болон хайрцаг дүүрэн шоколад барьжээ. Тиймээ, энэ чинь л бэлэг!
Намайг түүний гаран дахь зүйлсийг аван шоколадруу нь нүд унагаж байх үед Шиён "Би хэлээгүй юу! Шоколад л байвал Үжү юунд ч татгалзахгүй гэж" хэмээн хэлэхэд бүгд инээд алдлаа.
- Duusahad 1hen l heseg uldlee*😚*
YOU ARE READING
《A Naughty Adult | BBH》
Romance[ДУУССАН] Төрөл : Инээдэм Хэсэг : 19 + 2 (бонус) Гол дүр : Byun Baekhyun (main) Амьдралынхаа ихэнх цагыг гэртэй ч биш гадуур ч биш зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг нэгэн ба түүний санаанд ч оромгүй байдлаар учирсан шинэ хамтрагч〰️❗ ✔Хамтран Амьдрагч S2...