Ep.10 [Баяртай!]

1.3K 132 5
                                    

Удалгүй Жунин ирэн Хан Гичолыг хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөний дараа би Үжүг хайхаар 7н давхар луу гарав. Тэр яалтачгүй 7 давхар луу гарсан байтал тэрээр хаана ч байсангүй. Эцэст нь ахин шатаар буух гэтэл хамгаалалтын жижигхэн өрөөнөөс хэн нэгний амьсгаадаж буй сулхан хоолой сонсогдсонд би түүнийг тэнд нуугдсан байх нь хэмээн бодоод хаалган дээр нь очин шивнэлээ.

"Шин Үжү?"

• • •

Гэрт Үжүг авчирсаны дараа тэрээр сонин байдалд орсон байсан ба бодит байдалд бус өөрийн төсөөлөлдөө автаад буй мэт санагдав.

"Үжү? Зүгээр үү?"

"Би . . . үхчихсэн байсан бол яах вэ? Түүний хармайд хутга шиг зүйл харагдах шиг болсон . . . би өөрийгөө үхэх гэж байна л гэж бодсон" Тэрээр тэр дор нь шулагнан ярьж орхилоо. Би түүний мөрөөр нь гараа оруулан тэврээд үсийг нь зөөлөн илнэ.

"Зүгээр дээ, түүнийг цагдаагын газар өгчихсөн болохоор ахиж муу юм болохгүй. Одоо амрах хэрэгтэй"

Түүнийг оронд нь оруулан хэвтүүлээд өрөөнийх нь гэрлийг унтраан өөрийнхөө өрөө лүү оров.

Утасаа асаасан даруйд Жунин руу залгана.

"Хан Гичол яасан?"

"Галзуурсан юм шиг л хашгираад байна. Сая эмч нь ирээд тайвшируулах тариа хийсэн болохоор өнөө шөнөдөө хорьх байр луу шилжүүлэх байх"

"Мм, ойлголоо. Одоо чи амар даа, маргааш бас амарж болно"

Утасаа таслах гэтэл тэрээр "Шин өмгөөлөгч яаж байна?" хэмээн асуухад нь би "Унтаж байгаа" хэмээчихээд утасаа тасалж орхив.

• • •

[Шин Үжү]

Унтах гэсэн ч нойр минь хүрээгүй тул бараг хоёр гурван цаг орондоо хөрвөөн хэвтсэн. Нүдээ аних бүрт Гичолын над руу алхах чимээ болон түүний зэвүүн инээмсэглэл бодолд минь үзэгдсэн хэрэг. Гэхдээ ойлгомжтой биш гэж үү? Хэн бүхэн үхлийг тоглоом мэтээр үздэг хэрэн яг үхэлтэй нүүр тулаад ирэхлээрэй маш ихээр айдаг.

Орондоо хөрвөөн хэвтсээр нэг мэдэхэд тэнгэрт нар хөөрөн гарж ирсэн байв. Одоо л нэг өглөө болж байтал миний нойр хүрээд эхэлчих юм.

《A Naughty Adult | BBH》Donde viven las historias. Descúbrelo ahora