Ep.Bonus [Согтyy Yжү]

1.5K 144 8
                                    

[Бён Бэкхён]

Ажлынхантайгаа бүгд ууж дууссаны дараа хоолны газрын үүдэнд гарж ирэн зогсоход эмэгтэйчүүд нь их уусан байсан бөгөөд эрэгтэй ажилчид харин тэднийг түшин зогсож байв. Жунин Наён-г түшиж байсан бол Жонгүг Хэён-г. Харин Шин Үжү миний хажууд найган зогсож байна. Гэхдээ би түүнийг түшихгүй гэдэгтэй итгэлтэй байна.

Бусад маань нэг нэгнээ хүргэж өгнө хэмээн явсаны дараа зөвхөн Шин Үжү бид хоёр л үлдэв. Тэрээр дэндүү их уучихсан байсан болохоор нүдээ хагас анин, хөлөн дээрээ тэнцэж ядан зогсох аж.

"Хөөе Шин Үжү гэр чинь хаана байдаг юм?"

Тэрээр хариу хэлэлгүй цааш алхан явлаа. Араас 'Хөөе' хэмээн хашгирсан ч нэмэргүй, тэрээр найгасаар цааш алхлав. Орой шөнө болсон хойно согтуу эмэгтэйг ганцааранг нь явуулах дэндүү аюултай тул түүнийг даган гэрт нь хүргэхээр шийдлээ.

Үжү удаан удаанаар, хөлөө зөөж явахын хажуугаар замдаа таарсан өндөр шонгийн модыг мөрлөн, өөрөө газар уначих нь тэр. Тэрээр хашгиран босож ирсэн ээ "Ашиггүй гозон чинь, надаас уучлалт гуй!! Чи хэлгүй юм уу? Уучлалт гуй гэсэн шүү! Муу хөгийн амьтан, чи Солонгосын өмгөөлөгчийг мөрлөөд унагачихлаа" хэмээн хуруугаараа чичилсээр хашгирж гарав. Тэгхээр, зөвхөн эрүүлдээ ч биш согтуу байхдаа хүртэл хэрүүл хийдэг байх нь.

Ойр орчимд явж байсан хүмүүс түүнийг галзуу амьтан харсан юм шиг л тойрон гарж байлаа. Би ч мөн адил түүнийг танихгүй мэтээр өнгөрмөөр байсан ч тэр өнөөдрөөс миний ажилтан шүү дээ. Бурхан минь!

Би түүний мөрөөр нь тэврэн "Шин өмгөөлөгчөө, одоо болно" хэмээгээд цааш алхав.

• • •

Нэг гудам хэртэй өнгөрсөний дараа тэрээр миний гарыг аван шидээд "Муу хөгийн архичин, цаашаа бай" гэснээ өөрөө цааш алхан яваад өгөв. Өөрөө архичин мэт аашлаад байж, юу гэнэ вэ?

Ахин түүний араас дагаж байтал тэрээр харанхуй гудамруу ороод явчих нь тэр. Хөөх, хэрвээ тэрний гэр энэ харанхуй газар байдаг бол би үлдсэн амьдралдаа түүнээс айж явахад бэлэн байна.

Үжүгийн араас даган явсаар тэрхүү харанхуй газар орвол хэдэн нөхдүүд Үжүг өдөн хоргоосоор зогсож байх нь тэр. Намайг "Хөөе, золигнууд минь" хэмээн хэлэхийн завдалгүй Үжү нэгийг нь нуруугаараа авж шидээд, хажуудаа байсан залуугын дээрээс дараад унагаачих нь тэр. Дараагаар нь яг өөдөөс нь харж байсан өндөр залуугын толгой руу хөлөөрөө өшиглөн, ардаа байсан залуугын эмзэг цэгрүү нь өшиглөв.

Үжү "Та нар буруу хүнээрээ оролдлоо, би өмгөөлөгч хүн шүү!! 어! Өмгөөлөгчид ч гэсэн тулааны урлагаар хичээллэдэг юм" хэмээсээр тэдэнлүү хашгирж эхэлхэд нь би ахин түүн дээр очиж мөрөөр нь тэвэрсээр тэдэнд "Уучлаарай" хэмээгээд тэндээс холдлоо.

• • •

"Чи яав ч эрүүл хүн биш ээ!" намайг шилэн хүзүүгээ барьн зогсож байгаад эргэж харахад Үжү гудамжны сандал дээр унтаж байх нь тэр. Тийм ээ, тэр яаж ч бодсон эрүүл амьтан биш байх нь!

Цаг шөнө болсоны хажуугаар гудамжны гэрэлд Үжүг үүрсээр гэрийнхаа хаалгаар орж ирэв. Гаднаас нь харахад туранхай энэ бүсгүй . . . нүдэндээ хууртагдаж болохгүй нь байна шүү.

Түүнийг гэрт оруулж ирэн буйданруу шидэхэд тэрээр ёолон унасан бөгөөд "Хөгийн архичин" хэмээсээр байсан юм. Тийм ээ, чи өөрөө хөгийн архичин.

Шөнө 3н цагын үед босож ирэн ус уучихаад буцан орондоо орлоо. Байгаа байрлалаасаа үл ялиг арагшилан, эргэн харвал Шин Үжү оронд минь ороод ирчихсэн унтаж байв. Шин өмгөөлөгч та аль эсвэл циркчин юм уу?

Уулга алдсаар орноосоо босож ирэхэд Үжү миний хүзүүгээр гараа оруулан намайг буцаан хэвтүүлээд, цээжээр минь тэвэрсээр унтчихав. Би яг галзуурах нь ээ!

Би хашгирсаар босож ирэн орлуугаа харахад Үжү тухтай нь аргагүй унтаж байгаа харагдсанд амандаа уулга алдсаар том өрөөндөө орон унтхаар зэхлээ.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now