Ep.3 [Согтуу байсан юм]

1.7K 147 8
                                    

[Шин Үжү]

Нарны илч хөшигний завсараар орж ирэн нүдэн дээр минь тусахад арай хийн нүдээ нээхэд толгой минь хэдэн талаас хатгаж буй аятай өвдөж байлаа. Босож ирэн хоёр гараараа толгойгоо барьж байснаа ойр орчиний ажин харвал өмнө хэзээ ч харж байгаагүй танил бус орчин угтан авав. Өрөөний бүх тавилгууд хар бараан өнгөтэй байх бөгөөд ямар ч хүн харсан эрэгтэй хүний гэр гэлтэй. Хар бор өнгийн хөнжилний даавуу, саарал хөшиг, хар өнгийн хивс болон бор өнгөтэй бусад тавилгууд.

Энэ бүгдийн ажин суусны дараа хурдан гэгчинь орноос босон хувцасаа өмсөж байтал хаалгаар цээж нүцгэн, доогуурхаа алчуураар ороосон залуу орж ирэх нь тэр. Түүний царай луу харвал . . муу архиний донтон!

"Ч-чи муу . . яаж намайг !" би хэлээ зөөж ядан түүнрүү гараараа чичлэнэ.

"Чи муу гэнэ ээ? Ач мэддэггүй амьтан байна даа. Хурдан босоод ажилдаа яв" гэсээр нойтон үсээ арчиж байв.

Би уураа тэсэж ядан нэг урт амьсгаа аваад эндээс гаран одлоо.

[Бён Бэкхён]

Үжүг гарсаны дараа буйдан дээрээ суун өнгөрсөн бүхний талаар эргэцүүлэн хэвтэнэ. Хан Минжү . . чи надад эрдэнэс шиг минь хүн байсан.

|4-н жилийн өмнө|

Их сургуулиа төгсөн анхныхаа хэргийг хүлээн авсан үе. Нуруундаа үүргэвч үүрэхийн зэрэгцээ дадлага хийж буй өмгөөлөгчийнхөө араас даган мөрдлөгийн явцыг ажиглаж байсан үе.

Цайны цаг болж, ахлах маань хоолонд орохоор болон ойр байх хоолны газар ахлахаа даган орж ирээд ширээ захиалан сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цайны цаг болж, ахлах маань хоолонд орохоор болон ойр байх хоолны газар ахлахаа даган орж ирээд ширээ захиалан сууна. Дөнгөж л амьдралынхаа гарааг эхэлж байсан учир ахлахдаа үйлчлэн аяганд нь цай хийн өгч, халбага сэрээг нь урд нь тавьж өгнө.

Ахлахтайгаа зарим зүйлсийн талаар ярьлцан сууж байтал ширээний хажууханд нэгэн ахимаг насны эрэгтэй ирэн "Сун өмгөөлөгч үү дээ" хэмээн дуугархад ахлах дээш өндийн танилтайгаа таарсан бололтой босож ирэн гар барьлцав.
Тэрхүү ахимаг насны хүний өмссөн хувцасыг нь харахад костюмнийх нь энгэр дээр прокурорын энгэрийн тэмдэг байсанд би босон түүнд бөхийн мэндлэлээ.

Удалгүй түүний араас тайрмал богино үстэй бүсгүй ирэн ахлахтай мэндлэнэ. Яг энэ үед би түүнийг анх харж байсан. Давхраагүй алаг нүдтэйн зэрэгцээ нүүрээ хөнгөхөн будсан нь түүнийг зарчимч хүн болохыг нь харуулж байв. Тэрхүү ялдамхан бүсгүй инээд алдан надын өөдөөс гараа сунгалаа.

"Прокурор Хан Минжү!"

"Өмгөөлөгч Б-бён Бэкхён"

Яг энэ үед би чамд дурласан байх. Энэ үеэс л хойш чи миний эд эс бүхэнд өөрийн гэсэн байраа эзэлсэн.

|1 жилийн дараа|

Кино театраас Минжүг дагуулсаар инээлдэн гарж ирнэ. Өвөл болчихсон байсан учир гадаа хүйтэн байх бөгөөд гарж ирсэн даруйд Минжү даарсан бололтой гараараа хоёр тохойгоо барьн тэнгэр өөд харна.

Түүний нүүр лүү харахад нүдэнд минь хамгийн тод туссан зүйл гэвэл түүний минь чийглэг ягаахан уруул. Би түүнрүү зөөлөн ойртон нүүрэнд нь тулан очоод нүдрүү нь харлаа. "Надад итгэ, би чамайг хайрлаж чадна"

Минжү нүдээ аньсан, би түүнийг үнссэн. Бидний хайрын түүх эхэлсэн.

|Одоо үе|

Нүдээ нээн цагаа харвал Үжүг явсанаас хойш арван минутын хугацаа өнгөрсөн байв. Гадуур хувцасаа өмсөн гэрээс гарахад үүдэнд Үжү нэгэн хүнтэй ярьлцаж байгаа харагдав. Ойртон харвал Сэүн, Шиён хоёр ирчихсэн түүнтэй ярьлцан байна.

Би "Ямар хэргээр ирээв?" гэсээр тэдний хажууд очиход Сэүн надруу харан Үжү рүү харцаараа дохьв.

Би Үжүрүү гараараа заан "Аан, манай шинэ өмгөөлөгч байгаа юм" гэхэд Шиён инээд алдан "Хөөх танай оффис чинь нүүгээд гэртэй ажилдаг болсон юм уу?" гэх нь тэр.

Үжү "Хөөе чи үхмээр байна уу" гэсээр Шиён луу харан гараа далайв.

Сэүн "Зэрлэг хүн юм аа, манай Шиёнд хүрээд үзээрэй" гэх нь тэр. Тэд яг л хэдийн бие биенээ таньдаг улс шиг хоорондоо чөлөөтэй харьцах нь надад сонин санагдав.

"Та нар бие биенээ таньдаг юм уу?"

Шиён "Би чамд манай нэг найз өмгөөлөгч гэж хэлж байсан даа" хэмээгээд Үжүрүү толгойгоороо дохьно. Хөөх бас л сонин тохиолдол юм.

• • •

Ажил руу Үжүтэй хамт явах замд тэрээр надаас ямар нэг зүйл асуух гээд байгаа бололтой өөдөөс харсанаа буцан цааш харан алхлана.

"Юм асуухгээ юу?"

"А-айн? Аан, нөгөө . . өчигдөр шөнө юу болсон тухай . . " тэрээр дуугаа хураачихав.

"Чи ёстой аймар хүүхэн байна лээ. Согтчихоод бусад эрэгтэй ажилчидийг үнсэх гээд дайраад байсан. Дараа нь . . . " түүнрүү нүднийхаа булангаар харвал санаа зовон яах ийхээ мэдэхгүй мэт харагдаж байв. Инээдтэй юм.

"Дараа нь яасан юм бэ?"

"Чи манайд ирнэ гэж зөрүүдэлсээр байгаад ирсэн. Ирчихээд чи намайг бараг л хүчиндэх шахсан" Намайг ийн хэлсэний дараа тэрээр хашгиран доош суучихав. Ойр орчимд явж байсан хүмүүс бүгд гайхан бидний зүг харж эхэлхэд би санаа зовон түүний нуруулуу цохин зогслоо. "Хөөе галзуу минь босооч ээ!"

-
-
-
-💚

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now