Нар мандаж шинэ өглөө эхлэхийн зэрэгцээ шүршүүрт орсоны дараагаар аягандаа хар кофе хийн уусаар зурагт үзэн сууна. Удалгүй "Хөөе, танайд идэх юм байхгүй юм уу?" гэх Үжүгийн хоолой сонсогдов.
"Энэ гэрт хүн амьдардаггүй юм шиг л. Чи ер нь гэртэй амьдардаг юм уу?" Үжү савтай ус задлан миний хажууд ирэн суулаа.
"Өлсөөд байвал гарж юм идээч дээ, гэхдээ одоо ажилдаа явна шүү!" Би кофегаа ууж дуусаад цүнхэндээ өөрийн юмнуудаа хийн зогсов. Ер нь бол, Үжү манайд амьдрах болно. Халагдах хүртлээ!
• • •
Биднийг ажилдаа зэрэг орж ирэхийг Хэён хараад гайхсан байдалтайгаар мэндэллээ.
"Сай-хан амарсан уу? Захирал аа"
"Тийм ээ, чи сайхан амрав уу?"
Хэён толгой дохьн "Гэхдээ Шин өмгөөлөгч та хоёр?"
"Аан, замдаа таарсан юм аа" би цааш алхлан өрөөндөө ороод хөшигөө хааж орхив.
___🍗___
Орой ажил тарсны дараа Үжү гэрээсээ очиж хувцасаа авна гэсээр бид түүний гэр лүү хөдөллөө. Үнэндээ би яагаад түүнд халамж тавиад, дагаж явж бүр гэртэй амьдруулах гэж байгаагаа ч ойлгохгүй нь. "Тийм ээ, би чинь захирал. Энэ бол миний ажилтан. Хэрвээ тэр аюулд орвол би ч бас аюулд орсоноос өөрцгүй хэрэг" би ийн бодож өөрийгөө сатааруулсаар түүний гэрийн үүдэнд ирэв.
Тэрээр түрүүлэн явж хувцасаа авчирна гэхэд нь би машинд үлдсээр Үжүг хүлээхээр шийдсэн ба тэрээр байр луугаа алхаж байснаа буцан миний машиний цонхон дээр ирэх нь тэр.
"Яасан?"
"Намайг ганцааранг минь явуулах юм уу? Хан Гичол ахиад хүлээж байвал яах юм бэ!"
"Яавал гэж дээ, хурдан юмнуудаа аваад гараад ир!"
"Үнэхээр намайг үххийг хармаар байгаа юм уу?" Үжү над руу хэрцгий харц шидэн хэлэв. Бурхан минь, аймшигтай эмэгтэй юм.
• • •
Би түүнийг дагасаар гэрийнх нь хаалганы өмнө ирнэ. Тэрээр хаалганыхаа кодыг хийн аяар алхсаар дотогши орон гэрлээ асаалаа. Гэрлээ асаах үед нь түүний гэрийг тойруулан харвал энэ тэндгүй замбараагүй зүйлс угтан авав. Тоос тортгондоо дарагдсан тавилгууд, тостой нь зууралдуулж овоолон тавьсан аяганууд ба угаагаад нэлээн удсан бололтой хатаагчин дээр байх түүний дотуур хувцаснууд. Орж ирсэн даруйд Үжү өөрийнхөө гэрийг тойруулах харсанаа сандран намайг хөөх шахам гэрээсээ гаргачих нь тэр.
"Т-та энд байж бай!! Г-гичол энд байхгүй бололтой"
Түүнийг хаалганых нь үүдэнд хүлээн зогссоор 10 гаруй минут өнгөрөв. Бугуйн цагаа харан байж байтал Үжүгийн хашгирах чимээ сонсогдон түүний гэр лүү гүйхээрээ орлоо.
"Юу болсон бэ? Үжү!"
Түүнрүү харахад тэрээр өөрийн цамцаа барьсаар урд зүгрүү заасан ба тэрхүү зүгрүү харахад нэгэн хулгана түүний өрөөний буланд байгаа харагдав. Бурхан минь, иймхэн зүйлээс болж хашгирсан хэрэг үү?
"Шин өмгөөлөгч өө? Энэ чинь хулгана байна шүү дээ!"
"Ю-юу? Үгүй ээ харх!"
Би духан дээрээ гараа тавьсаар "Хурдал аа, би өлсөөд байна" хэмээгээд гэрээс нь гарна.
• • •
Гэр лүүгээ харьх замд гэдэс минь дуугарж эхлэв. Өдрөөс хойш хоол идээгүй учир өлссөн хэрэг. Үжүгийн зүг харвал тэрээр мөн гэдсээ барьсан байсан бөгөөд тэрээр ч бас өлссөн бололтой.
Удалгүй Үжү утсаа харж байснаа "Хоёулаа шарсан тахиа идэх үү?" хэмээн ам нээв.
"Дажгүй газар мэдэх юм уу?"
"Тийм ээ, энэ хавьд дажгүй газар байдаг юм."
Бид явсаар нэгэн шарсан тахианы газар ирээд хоолоо захиаллаа. Тэрхүү тахианы газрын эзэн нь гэмээр ахимаг насны эгч надруу инээд алдан харсаар байх нь тэр.
Би Үжүд хандан "Энэ эгч надруу сонин хараад байна" хэмээнэ.
"Юу? Аан, охинтой нь хамт ирсэн царайлаг залуу руу тэгж харахгүй гээд яах юм" тэрээр ширээн дээрхи хачирнаас бага багаар идэнгээ хэлэв.
Тэгхээр түүний ээж нь байх нь.
"Чи сая намайг царайлаг . ."
Өгүүлбэрээ хэлж дуусаагүй байтал Үжүгийн ээж бидний ширээн дээр шинэхэн шарсан тахиа авчиран тавьлаа. Тэрээр мөн инээд алдсаар надруу харан зогсоно.
Үжү "Ээж ээ, битгий тэгэж хараад бай. Манай захирал байгаа юм" хэмээгээд нэг тахианы хөл авахад ээж нь "Юу? Захирал чинь юм уу?" гэсээр түүний гаран дахь тахиаг булаан аваад "Тэгвэл захирал даа түрүүлж идүүлээч" хэмээлээ.
"Баярлалаа" би инээмсэглэн нэг тахиаг нь аваад хазаж орхивой.
• • •
Бид тахиа идэж дууссаныхаа дараа гэрийнхаа үүдэнд ирлээ. Тэрээр түрүүлж буусан ба би түүний цүнхийг нь машиныхаа тээшнээс аван хаалган дээр очиход Минжү ирчихсэн зогсож байв.
Би Үжүд цүнхийг нь бариулаад "Орж бай" хэмээхэд тэрээр толгой дохин Минжү рүү нэг харчихаад цааш алхан орлоо.
-/za ystoi uuclaarai, oird ajil diildku oroi orj ireed l untdag bolcihoj. bolj ugwul partuudaa ali boloh hurdan2 oruulahiig hiceenee💚/
YOU ARE READING
《A Naughty Adult | BBH》
Romance[ДУУССАН] Төрөл : Инээдэм Хэсэг : 19 + 2 (бонус) Гол дүр : Byun Baekhyun (main) Амьдралынхаа ихэнх цагыг гэртэй ч биш гадуур ч биш зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг нэгэн ба түүний санаанд ч оромгүй байдлаар учирсан шинэ хамтрагч〰️❗ ✔Хамтран Амьдрагч S2...