Ep.12 [Өмгөөлөгч]

1.2K 126 3
                                    

[Author's P.o.v]

Шүүхийн байрнаас тэднийг гарж ирэхэд Телевизийн хүмүүс ирчихсэн байх бөгөөд сэтгүүлчид тэднийг харсан даруйд тэдний зүг шавна.

Бэкхён Үжүрүү толгойгоо дохьход Үжү сэтгүүлчидийг өмнө очин зогсоод үг хэлэхэд бэлэн болсон байв.

Сэтгүүлч : Дөнгөж сая мэдээ авлаа л даа. Гэмт хэрэгтэнг ямар ч буруугүйг нотолсон гэж үнэн үү?

Үжү : Тийм ээ. Гэмт хэрэгтэн өөрөө 3н охинтой. Тэр өдөр гэмт хэрэгтэн бага охиноо бие засуулахын тулд л эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө орсон нь түүнийг энэ хэрэгт сэжиглэгдэхэд хүргэсэн. Тэрээр ямар ч гэм буруугүй учир бидний зүгээс түүний гэр бүл хувийн амьдралд нь оролцохгүй байхыг хүсэж байна. Мөн жинхэнэ гэмт хэрэгтэнг ул мөрөөр нь хурдан шуурхай олно гэж прокурорын газарт итгэж байна. Баярлалаа !

Тэрээр сурвалжлага өгөөд болсон бололтой арагши эргэн Бэкхён, Жунинтай хоёртой нийлсээр машин руугаа очин суух бөгөөд сэтгүүлчидийн ард зогсож байсан хар хувцастай залуу тэднийг хөдлөх хүртэл нь зогсоо зайгүй ширтэх нь хачирхалтай.

• • •


Тэд нэгэн хоолны газар орж ирэн ширээнд суух ба Бэкхён бүгдийг дайлна гэсэн учир Үжү аль болох үнэтэй зүйлс захиалахыг хичээж байв. Бэкхён түүнийг анзаарсан бололтой гаран дахь мэньюг нь аваад зөөгчид "Одоо болсоон" хэмээн инээмхийлэв.

Үжү : Би болоогүй байна шдээ? Дөнгөж зуушаа захиалж байхад!

Бэкхён : Чи энэ газрыг хоослох нь байна. Дампууруулахаас чинь өмнө би чамайг аварлаа, ойлгов уу?

Жунин : Энэ газрыг биш өөрийнхөө картыг дампуурлаас аварсан юм биш үү? Бён?

Жунин инээд алдан түүнрүү гараараа заалаа.

• • •

Бэкхён : Гэхдээ энэ хэрэг дээр бараг ялагдана гэж бодож байсан чинь их амархан ялчихлаа. Яаж тэр зургуудыг олсон юм ?

Жунин : Хан Минжү урьдынхаасаа өөр болсон байна лээ. Энэ хэргийг амархан ялчихна л гэж бодсон байх. Ямар ч нотлох баримт олоогүй байж зүгээр л нэг хүний хэлсэн үгээр түүнийг буруутгачихсан.

Бэкхён : Гэхдээ Шин өмгөөлөгч түүнийг бэлэг авсан гэсэн байх аа?

Бэкхён санаа зовсон мөн заавал мэдхийг хүссэн харцаар түүнрүү харна.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now