Ep.15 [Химийн томъёо]

1.2K 127 4
                                    

Үжү одоог хүртэл гэртэй ирээгүй? Бас шөнийн клуб явсан? Бурхан минь, тэр яг галзуурсан бололтой. Одоог хүртэл гэртэй ирээгүй байна гэдэг чинь тэр ямар нэгэн асуудалд орсон гэсэн үг шүү дээ. Гудамжинд согтуу унтаж байж ч магадгүй. Аймшигтай хүүхэн юм.

Түүний орсон гэх клубын үүдэнд ирээд дотогши орох үед хаа сайгүй үсээ сэгсчүүлэн бүжиглэх охид болон тэднээс харцаа үл салгаж чадах залуусаас өөр дүрслэл харагдсангүй. Удалгүй Үжүтэй адил биеийн харьцаа, адилхан үсний өнгөтэй гэмээр бүсгүйг цааш харан бүжиглэж байгааг хараад шууд очин гарнаас нь татан авахад өөр эмэгтэй зогсож байх нь тэр. Тэрээр надаас гараа хүчтэй гэгч нь аван "Гаж донтон юм уу?" хэмээн уурласаар цааш алхах бөгөөд би түүний араас уучлал эрсээр үлдэв.

Тамхины утаанд дарагдсан хэсэг газрыг өнгөрсөөр цааш алхан бармен залуугын өмнө очиход нэгэн бүсгүй цааш харан сууж байх бөгөөд түүний хажууд бас нэг залуу сууж байлаа. Би тэдний хажууд очин зогсоод бүсгүй рүү нь харвал Шин Үжү сууж байх нь тэр.

Би тэдэнд өөрийгөө мэдэгдүүлэхгүй хэмээн нэг гараараа нүүрээ дарах бөгөөд Үжү аль хэдийн согтчихсон байсан ба нойрмог нүдээ хэд хэд нухлан, ухаан мэдрэлээ алдсан мэт үсээ оролдож байна. Галзуу хүүхэн.

Удалгүй түүний хажууд сууж байсан залуу хажуу тийш харж байснаа зөөгчийн урдах "taken" дээрээс өөрийн юмнуудаа хумин аваад Үжүгийн мөрөөр нь тэвэрсээр хаалга үүд зүглэх нь тэр. Харин Үжү инээд алдан "Минсок аа, хаачих гэж байгаа юм бэ?" хэмээсээр байх бөгөөд тэрээр хариуд нь "Цаг орой болчихож. Хоёулаа өөр газар очиж хөгжилдье" гэмээн түүнийг аргална. Мөн түүний гар Үжүгийн өгзөгөн дээр аялах нь дургүйг минь хүргээд амжив.

Тэднийг хаалгаар гарах үед нь би очин тэрхүү залуугын цамцны захаас амжиж барьж авав. Тэрээр надруу харан "Яагаад байгаа юм бэ? Галзуу юм уу?" хэмээн хэллээ.

Би : "Үжүг тавь"

Залуу : "Үжү? Бас таньдаг юм уу? Аан, нөгөө ааштай захирал уу?"

  Удалгүй Үжү нүдээ нээн намайг хараад "Захирал? Таныг яг дуудах гэж байсан юм" хэмээгээд инээд алдлаа.

Би : Шин Үжү! Яг одоо гэртэй харья.

Үжү : Гэртэй гэнэ шүү. Аан тийм, танилц. Миний шинэ гэр. Энд байхад хэн ч намайг үл тоохгүй, бас хэн ч намайг ярианы ард үлдээхгүй. Үнэхээр хөгжилтэй гээд бод доо?

Тэрээр яг л хар тамхинд донтсон гэлтэй зогсох бөгөөд хойш урагши найган зогсох нь түүнийг өнөөдөр хэр их архи уусныг нь илтгэх байх.

Намайг Үжүгийн гарнаас атган татах үед өнөөх залуу бас гараас минь барьх бөгөөд өөдөөс минь ёжилсон харцаар харсанаа амандаа инээд алдлаа.

Залуу : Захирал нь байж ажилтаныхаа хувийн амьдралд оролцдог хэрэг үү? Түүнд чөлөөт орон зай өг л дөө.

Би : Өөрөө хэн болчихоод тэгдэг билээ? Яг одоо гар тавь!

Залуу : Үгүй гэвэл?

Үжү рүү харвал тэрээр нүдээ нухлан найган зогссоор байх ба түүнийг ахин нүдээ аньх үед нь өнөөх залуугын нүүрэнд миний гар "тас" хийн буув.

• • •

Нуруундаа Үжүг үүрсээр гэрт орж ирэн түүнийг орон дээр хэвтүүлээд хөнжилийг нь нөмрүүлэхэд тэрээр нүдээ хагас нээн миний зүг харав. Саяхан л нойрмог байсан нүд одоо овоо сэргэсэн бололтой.

Би : Чи их уусан байна. Одоо унт!

Ийн хэлсэний дараа хаалга руу зүглэн алхах үед түүнийг "Байз" хэмээн хэлэхэд нь арагши эргэн харвал тэрээр орноосоо бага зэрэг өндийсөн харагдана.

Үжү : Асуух юм байна.

Би : Юу юм?

Үжү : Та .... надад сайн юм уу? Сайн болчихоод сайн гэдгээ хэлж чадахгүй байгаа юм уу?

Сайн? Тийм гэх магадлал байж болох ч тодорхой хариу хэлж чадахгүй нь.

Би : Юу? Мэдээж үгүй. Юу гэж би чамд сайн болдог юм бэ. Зүгээр л . . . . чамайг . .

Үжү : Миний байгаа газар бүрт та байж байдаг. Бараг л гэр оронгүй болчихсон хүнийг хүртэл ингэж гэртэй байлгаад . . . намайг эрүүл биш байгаа дээр зүгээр хэлсэн ч болно.

Би : Тийм ээ, чи эрүүл биш байгаа болохоор ингээд байгаа бололтой. Одоо унтаа, чамаас архи үнэртээд байна.

Түүнийг буцаан хэвтүүлээд өрөөнийх нь хаалгыг хаан гарж ирэхэд би яг дороо хөшсөн мэт зогсож орхилоо. Би түүнд сайн юм болов уу? Үгүй бол би яагаад түүнд ингэж ханддаг юм бол?

Миний дотоод сэтгэл яг л химийн ойлгомжгүй томъёо шиг юм. Ойлгьё гэж бодолгүй хаячихвал тэр чигтэй хаягдах боломжтой агуулга хичээл.

《A Naughty Adult | BBH》Donde viven las historias. Descúbrelo ahora