[Шин Үжү]
Бараг 1 цаг гаруйн хугацаа өнгөрөв. Бэкхён гэртэй одоог хүртэл орж ирээгүй л байна. Цонхоор харвал тэд аль хэдийн машинтайгаа явсан байх бөгөөд би түүнийг дэмий л хүлээж байгаа мэт санагдана.
Түүнийг хүлээхтэй зэрэгцэн одоогоор ажиллаж буй хэрэгтэйгээ танилцан сууна. Яг энэ үед хаалгаар хүн орж ирж буй сонсогдон би боссоор хаалга руу гүйж эхэллээ. Яг л орой болоход ээж аавыгаа ажлаасаа ирэхэд нь тосож буй жоохон хүүхэд шиг.
Үүдний өрөөнд түүнийг харахад тэрээр архи уусан байсан ба нэг гараараа нүүрээ даран хана түшин зогсох аж. Түүнд хэцүү байсан бололтой удалгүй доош суун хоёр гараараа нүүрээ дарав. Би түүнд ойртон мөрөн дээр нь гараа тавиад "Та зүгээр үү?" хэмээн асуулаа.Бэкхён ямар ч хариу өгсөнгүй чимээгүй суух агаад удалгүй мөрийг минь налсаар нүдээ аньн сууна. Түүнээс архиний үнэр ихээр ханхалж байсан учир эхэндээ түүнийг аажим аажимаар холдуулж байсан ч сүүлдээ энэ чигтэй үлдэн суув. Өрөвдөлтэй юм, хайртай хүнээсээ салж байгаа ч салахыг хүсэхгүй байгааг нь харах.
• • •
Нэг мэдэхэд би Бэкхёныг чирсээр түүний өрөө лүү алхаж эхлэв. Хоёр гарынх нь бугуйнаас барьн чирсээр түүний өрөөний босгон дээр ирэхэд би хөл алдан халтирсаар арагши унах нь тэр.
"Хөөх, би хэзээ ч ингэнэ гэж бодсонгүй шүү" би урт амьсгаа аван түүнийг босгон ор луу нь шидэж орхив. Тэрээр оочсон даруй даа бага зэрэг ёолох бөгөөд би хөнжил авчиран түүний дээр нь тавьлаа.
Түүнрүү хэсэг харан зогсоод орных нь хажуунаас холдох үед халуун ээсэн зүйл гарнаас минь атган авав. Эргэн харвал түүний гар байх бөгөөд тэрээр амандаа "Битгий яваач" хэмээн зөөлөн шивнэлээ. Тийм ээ, тэр одоо Хан Минжү-г зүүдлэж байна.
____☀️____
Өглөө болоход хувцасаа сольж өмссөөр өрөөнөөсөө гарж ирэх үед Бэкхён дөнгөж боссон бололтой арзайсан үсээ барьсаар ус уун зогсож байв.
Бэкхён : Толгой задрах нь ээ . .
Тийм ээ, орой болсон хойно их уувал тэгдэг юм !
• • •
Ажил дээр ирсэний дараа Жунин бид хоёр нэг газар луу ганц хоёр мэдүүлэг авахаар болов. Бидний очих газар эндээс ойрхонгүй байх бөгөөд бид түүний машинаар нь явахаар болон өөрсдийн эд зүйлсээ бэлдсээр хаалган дээр ирэн зогсоход Бэкхён өрөөнөөсөө гарж ирэн бидний зүг харлаа.
Бэкхён : Та хоёр хаачих гэж байгаа юм?
Жунин : Ариун цэврийн өрөөнд камер тавьсан хэрэгээр Ганнам руу явах гэж байна.
Бэкхён : Зам нэг юм байна, хамтдаа явцгаая!
Бэкхён шууд л гадуур хувцасаа аван биднээс түрүүлэн гараад явчихав. Гарж ирсэний дараа намайг урд талын суудалд суух гэтэл Бэкхён хажууд ирэн хаалга нээн өглөө. Инээмсэглэн суух гэтэл тэрээр надаас урьтан урд талын суудалд суучих нь тэр. Гайхан түүн рүү харан зогсож байтал тэрээр цонхоо буулган "Шин өмгөөлөгч суухгүй юм уу?" хэмээн хэлэхэд нь би удаан алхсаар ард очин сууна.
• • •
Мэдүүлэг авах газар ирсэний дараа Жунин өнөөх хүнтэй уулзан сууж байлаа. Би тэднийг ажигласаар ойрхон суух бөгөөд удалгүй өөдөөс минь харсан суудал дээр нэгэн залуу ирэн суух нь тэр.
Залуу : Танилцаж болох уу?
Түүний байгаа байдлаас нь харвал тэрээр харваас баян айлын гэмээр залуу байлаа. Урт бор хүрэм болон үнэ нь миний сарын цалинг хэд хэд нугалах үнэтэй брендийн гутал.
Би : Надтай юу?
Залуу : Тийм ээ *инээнэ*
Би : Би өдрийн талаас илүүг ажил дээрээ өнгөрөөдөг, тэгсэн ч гэсэн зүгээр гэж үү?
Өнөөх залуу инээмсэглэн гараа сунгасаар "Ким Минсок" хэмээн өөрийгөө танилцуулахад нь би "Шин Үжү" гэмээн хариуллаа. Үнэг мэт давхраагүй түүний алаг нүд нь дэндүү өхөөрдөм юм.
Биднийг хоорондоо бяцхан яриа өрнүүлж байх үед Бэкхён ирэн хажууд зогссоноо хоолойгоо засан "Шин өмгөөлөгч, явцгаая" гэсээр цааш харан зогсов.
Би : Миний явах цаг болчихлоо.
Минсок : За, би холбоо барьна аа. Баяртай!
Цаг нэлээн орой болсон байв. Гадаа гарж ирсэн даруйд би тэднээс "Хоол идэх үү ?" хэмээн асуулаа.
Жунин : Нээрээ орой болчихсон байна, тэгэх үү? Бён?
Бэкхён машины хаалган дээр очин зогсоод эргэж харан "Ажил гэж толгойтой үснээс их байхад хоол тийм чухал байна уу?" хэмээгээд машинд орон суучихав.
Би : Юу? Идэж байж л амьдардаг юм байгаа биз дээ!
Жунин : За за, ажил дээр очоод гоймон халаагаад идчихье!
Жунин жолооныхоо ард очин суухад би дургүйхэн машины хаалга онгойлгон дотор суулаа. Хүн идэж байж амьдрах байтал . . хоол тийм чухал байна уу гэсэн үү! Тийм ээ хоолгүй бол үхэх гээд байна!
Ажил руу явах замд би тэдэнд ямар ч хариу өгөлгүй гараа элгэн тэвэрсээр явав.
YOU ARE READING
《A Naughty Adult | BBH》
Romance[ДУУССАН] Төрөл : Инээдэм Хэсэг : 19 + 2 (бонус) Гол дүр : Byun Baekhyun (main) Амьдралынхаа ихэнх цагыг гэртэй ч биш гадуур ч биш зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг нэгэн ба түүний санаанд ч оромгүй байдлаар учирсан шинэ хамтрагч〰️❗ ✔Хамтран Амьдрагч S2...