"Хёоми-яа, 2-р зэргийн стек" Зөөгч бас үйлчлүүлэгч надад хоолоо хурдтай хийх ёстойг сануулж байх шиг. Би Lonjour гэх алдартай ресторанд ахлах тогоочоор ажилдаг.
Би жоохон байхаасаа л алдартай тогооч болохыг хүсдэг байсан одоо би 22-той хүссэн мэргэжлээрээ ажиллаж байна. Манай аав бол алдартай тогооч бас өөрийн гэсэн ресторан тай. Манай гэрийхан New York-д амьдардаг ээж аав болон бас 2 ах маань.
Яагаад би ганцаараа солонгост байгаа юм гэж үү? Ганцаараа байж биеэ дааж бас ганцаараа амьдарч үзмээр санагдсан. Солонгост анх ахлах сургуулийн төгсөх анги байхдаа ирж байлаа. Надад бол айгаад санаа зовоод байх юм байхгүй яагаад гэвэл 2 ах маань 3 сар болгон намайг нэг удаа ирж шалгадаг юм.
Манай аав тогооч, New York-д өөрийн гэсэн ресторан-тай. Ээж маань загвар зохион бүтээгч. Том ах маань мэнежир, бага ах маань эмч. Аав маань намайг тогооч болоход үнэхээр их баярлаж , бахархсан.
Би хоол хийх үнэхээр дуртай. Би ажил болон одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.
Надад ахлах сургуулиас минь найзалсан үргэлж арыг маань хамгаалж дааж байдаг ганц сайн найз байдаг юм. Түүнийг Сонг Чэри гэдэг.
"Хёоми!" манай менежер надад санууллаа.
Энэ ресторанд нийт 5 гол тогоочтой.
"За ойлголоо"
Захиалаг маш их орж ирэхийн хэрээр хурдтай ажиллах ёстой.
Гэнэт менежер намайг дуудах нь тэр.
"Юу? Би үнэхээр завг-"
"дарга дуудсан"
"Дарга??? Яагаад? би ямар нэг алдаа хийсэн юм уу?"
"Би ч мэдэхгүй байнаа. Дуугүй хурдан дагаад яв." би түүнийг даган 2 давхардах менежерүүдийн өрөөр үү орлоо.
Би өрөөл үү орон шууд л Сэүныг олж харсан юм.
"У Сэүн??"
Би та бүхэнд энэ залууг танилцуулъя. У Сэүн бол миний ахлах сургуулийн найз аль эсвэл танил гэх ёстой юу? Бид зүгээр л жирийн танил найзууд. Бид бүгд л Сэүныг сайн мэддэг байсан. Энэ хорвоо дэлхий дээрх хамгийн шалиг залуу юм. Таарсан охин болгонтойгоо уулзаж, унтаж хэвтээд явдаг залуу.
Гэхдээ би түүнийг хүнтэй үерхэж байхыг ерөөсөө харж байгаагүй. Сэүн зүгээр л тэднээр зугаацдаг юм.
"Сайн уу? Жунг Хёоми" тэр над руу ёжтой инээх нь тэр.
"Суугаарай" Сэүн хэлэв.
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"