Chapter 11

1.8K 147 1
                                    

"Та хоёр хаана байсан юм?" Сэүны эмээ биднээс асуулаа.

"Бид нэг нэгнээсээ төөрчихсөн юм аа. Би түүнийг буцаагаад олоод ирлээ одоо бүх юм зүгээр дээ эмээ" би эмээд хандан хэллээ.

Сэүны ээж уулга алдан "Омо, хөлөө яачхаа вэ?"

"Ноцтой зүйл биш дээ"

Сэүн намайг буйдан дээр суулгахад Сэүны эмээ "Би хараадахя" гээд өвдөгний шарханд хүрэхэд өвдсөнөөсөө болоо шүүрс алдлаа.

"Тос түрхээд өгнө өө" гээд тосонд явах шиг боллоо.

Би түүний араас "Баярлалаа, эмээ"

Эмээ тос авчран Сэүнд өгөөд "чи түүнд санаа тавь" гэлээ.

"Тэгэлгүй яах юм эмээ, миний найз охин байхад"

Сэүн миний шарханд тос түрхэж өгөөд бид бүгд оройн хоолоо идэхээр боллоо.

Сэүн намайг буйдангаас өргөн хоолны ширээ хүртэл хоёр гар дээрээ өргөн зөөсөн юм.

"Воаахх тахиа байна" би тахиа нд их дуртай дээрээс нь их өлссөн байсан болоод ч тэр үү тахиа идэн гэхэд их баярлан догдолсон юм.

Сэүн надад сонсогдохоор "Чи эр юм уу? Эм юм уу? Яаг л гахай шиг идэх юм аа"

Би түүнийг зөөлөн тохойлдоод бас зөвхөн түүнд сонсогдохоор " Чамд хамаагүй бас энэ бие минийх болохоор би өөрийгөө мэдэж байна"

Сэүн над руу хэлээ гаргалаа.

"Ядаргаа"

"Бүдүүлэг" хэмээн Сэүн зөрүүлэн хэллээ.

"Царай муут"

Сэүн над руу хэлээ гарган "Бүдүүнээ"

Хоол идсэний дараа би өрөөндөө орж ирэн усанд орохоор шийдэн доголон алхаж байтал Сэүн дахиад л намайг хоёр гар дээрээ өргөн авлаа.

Өрөөнд орж ирэхэд Сэүн намайг орон дээр буулган

"Усанд ороход чинь туслах уу?" хэмээн ёжтой инээлээ.

"Муу гаж донтон" гээд би түүнийг дэрээр цохиж орхилоо.

"Яа!яа! Яа!"

"Яасан!"

"Би зүгээр тоглож байхад чинь аймар зохидог юм бэ?"

Би босон цүнхнээсээ унтлагын өмд цамцаа аван усандаа орохоор явлаа.

Өрөөнөөс гартал Сэүн намайг толгойноос минь хөлийн ул хүртэл харан уруулаа хазах нь тэр.

"Гаж донтон!" би түүнийг надаар тоглож байгааг нь мэдэж байна аа.

Сэүн намайг шоолон инээсээр өрөөнөөс гарлаа.

Би орноос даавуу дэр аван газар ор засан унтахаар хэвтэв. Би түүнтэй нэг оронд унтахыг хүсэхгүй байна.

СЭҮНЫ ТАЛААС

Би өрөөнөөс гаран аяганд мөс болон ус хийн буйдан түр тухлан сууж байтал эмээ өрөөнөөсөө гараад ирлээ.

Эмээ хажууд ирж суун "Ядар ч байна уу?"

Би инээн "Тиймээ"

"Чи Хёомитой үерхэж байгаа ямар азтай байгаагаа мэдэж байна уу?"

Эмээ битгий ингэ лдээ. Би зүгээр л жүжиглэж байгаа. Бүгд худал.

"Мэднэ ээ Эмээ"

Би дахиж хүнтэй үерхэх зүрх зориг алга аа.

"Сайн хэрэг" эмээ инээлээ.

"Тиймээ"

"Хэрвээ чи Хёомиг алдах юм бол их харамсах болно шүү битгий түүнийг алдаарай" гэж хэлэн эмээ буцан өрөө лүүгээ орлоо.

Хёоми бол зүгээр л миний найз. Арван долоо хоногийн дараа гэрээ дуусан бид дахиж уулзалдахгүй байх.

Хуурсанд Уучлаарай эмээ.

Унтахаар өрөө лүүгээ ортол Хёоми газар ор засан унтсан байлаа. Түүнийг хэсэг хугацаанд харж зогслоо. Яагаад ч юм эгдүүтэй харагдана.

Оройдоо газар хүйтэн байх болно тийм болохоор би түүнийг өргөн орон дээр хэвтүүллээ. Гүн унтах юм аа.

Би Хёомины нөгөө талд шанаагаа тулж хэвтэн түүнийг ажиглана. Би өөрөө ч яагаад түүнийг хараад байгаагаа сайн мэдэхгүй байна.

"Намайг уучлаарай Хёоми чиний хиймээргүй зүйлийг хийлгэн ингээд байлгаад байгаад" дараан нь би түүний уруул дээр үнсэн Хёомиг ажиглан хэвтлээ.

Би үнэхээр мэдэхгүй ээ.

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now