Сэүны гэрийнхантай гарснаас хойш хоёр долоо хоног болсон байлаа. Бас ресторанаа нээгээд амжилттай байгаа болохоор жаргалтай байна.
Би гэхдээ саяхан Сэүн болон Сэүны эмээтэй хамт гарсан ч ердөө хоёр юм уу гурван цаг л хамт байсан бас Сэүн бид хоёр бараг л яриагүй. Би Сэүныг яахав санаж байна. Сэүнтэй байх хугацаа ердөө найман долоо хоног л үдсэн.
Би рестораныхаа гал тогоонд юм хийж байгаад гарч иртэл үүдэнд Жинёонг зогсож байгааг харлаа.
Жинёонг намайг харан инээгээд " Сайн уу?"
Би ч түүний өөдөөс инээмсэглэн " Сайн"
Жинёонг иргэн тойрноо харан "Гоё газар байна"
"Тийм байгаа биз, Та юм идэх үү?"
"Би идэж амжихгүй байх аа, ойрхон явж байгаад ороод гарий гэж бодоод бас юм асуух гээд"
"Аан тийм үү? Юу асуух гэсэн юм?" хэмээн би түүн лүү инээлээ.
"Чи надад хоол хийхийг зааж өгнө гэсэн хэвээрээ юу?"
"Oh? Тэгэлгүй яах вэ хэзээ байвал зүгээр вэ?"
"Би хэзээ гэдгээ бичие болно биз дээ?"
"Yes, тиймээ болно оо"
"Тэгвэл ингээд явая даа"
Би инээсээр "Тэг дээ баяртай"
-------------------------------------
-------------------------------------Ажил таран өнөөдөр яагаад ч гэр лүү гээ алхмаар санагдлаа.
Улаан гэрэл дээр зам гарахаар ногоон гэрлийг хүлээн зогсож байтал замын цаана байх хүн миний анхаарлыг татлаа.
Сэүн өндөр хөөрхөн охинтой явж байв. Сэүн эмэгтэйн гараас хөтөлсөн байх ба чихэнд нь юм шивнэн явна.
Гэнэт хамаг сэтгэл санаа сонин болчихлоо.
Би хардаж байна...
Би тэр үерхэж болохгүй гэдэг дүрмийг устгуулсан ч. Одоо харамсаж байна.
Хамгийн тэнэг нь би Сэүнлүү Хаана байна? гээд мэссэж бичлээ.
Сэүн тэр дор нь хариулах гүйлдээ гэхдээ би түүнийг мөн байсан үгүйг нь мэдмээр байна.
Би Сэүнлүү залгалаа.
"Байна уу?" эмэгтэй хүний хоолой намайг угтах нь тэр. Би хурдхан шиг тасаллаа. Миний харсан зөв байжээ.
Би өөрийгөө Сэүнд хайртай гэж хэлэхгүй ч Сэүнд татагдаад байгаагаа мэдэж байна. Ингээд түүнтэй хамт байгаад байх юм бол Би Сэүнд хайртай болох л байх гэхдээ би хэзээ ч түүнээс хайр хүсэхгүй ээ.
Гэрийнхаа хаалгаар ортол Чари намайг угтлаа. Чари миний гунигтай царайг харан "Яасан бэ? Зүгээр үү?"
"Нэг юм болсон юм аа" би зүгээрээ гэж худлаа хэлж чадсангүй.
"Юу болсон юм?"
"Хараал идсэн зүйл болж л байдаг"
"Тэгээд чиний хэлээд байгаа хараал идсэн зүйл чинь юу юм бэ дээ" бид буйдан дээр суун би Чари луу харан "Би хүнд сайн болсон юм шиг байна"
"Сайн хэрэг байхад яагаад гуниглаад байгаа юм?"
Би юм хэлсэнгүй.
"Яасан бэ? Хэлэхгүй юм уу? Сайн болсон хүн чинь хэн юм? Тэр нөгөө эмч залуу?"
"Үгүй ээ"
"Тэгээд хэн юм? Танай ресторан дээр ажилдаг ажилчин?"
"Үгүй ээ"
"Тэгээд хэн бэ? Хүлээгээрэй арай нөгөө? Чи-"
"Тийм ээ"
"Юу болсон юм?" Чари миний гараас атгалаа. Намайг шархалсан г мэдсэн байх.
"Сэүн одоо хүнтэй үерхэж байгаа, би сая замдаа ирж байхдаа харсан юм."
Гэнэт миний утас дуугарлаа. Сэүн.
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"