Chapter 12

1.8K 148 0
                                    

Нүдээ нээн хамгийн түрүүнд хурц нарны гэрэл а
Өрөөнд тусахыг харлаа. Яагаад газар зассан ор маань гэнэт ийм тухтай байдаг билээ. Би босон анзаарлаа энэ чинь газар биш ор байна шүү дээ. Бурхан минь гэж. Би зүүдэндээ алхан явсан юм байхдаа? Сэүн хаана унтсан юм бол?

Сэүн өрөөнд орж ирлээ.

Сэүн миний урд ирж зогсон "Чи яахаараа ийм байдаг байна аа"

Би хошуугаа унжуулан "Уучлаарай"

"Юу?"

"Би зүүдэндээ алхсан юм шиг байна аа"

Сэүн инээн "Чи намайг түлхэж унагааснаа санаж байна уу?"

Би санаа зовон "Уучлаарай"

"Ха! Уучлаарай гэнээ?" гэсээр Сэүн ариун цэврийн өрөө орлоо.

Гэнэт бие засах хэрэгтэй болчихлоо.

"Сэүн!! Хөөе!" гэсээр ариун цэврийн өрөө тогшлоо.

Сэүн цээж нүцгэн хаалгаа нээн " Яагаад байгаа юм?"

Би нүдээ анин " Бие засах хэрэгтэй байна" гэж хэлэн Сэүнг ариун цэврийн өрөөнөөс түлхэж гарган бие заслаа.

Би өрөөнөөс гаран Сэүнд хандан "Болчихлоо."

Би ус уумаар болон доош гал тогооны өрөөл үү явлаа. Өглөөний долоон цаг болж байна. Бусад нь унтаж байгаа бололтой. Өглөөний цай бэлддэг юм билүү?

Би хөргөгчөөс гоймон, ногоо, далайн байцаа, мах болон загас аван хоол хийж эхэллээ.

Хоолоо хийж дуусан аягалж байтал Сэүн орж ирэн миний хийсэн хоолноос амслаа.

"Ямар байна?"

Сэүн савхдаад "Амтгүй байна"

Түүнийг нэг сайхан цохиод авмаар "Амттай"

Сэүн толгойгоо сэгсрэн " Үгүй ээ амтгүй байна"

"Чи амтлах мэдрэхүйгээ шалгуулах хэрэгтэй байх"

Бүгд сэрэн ширээнд сууцгааж байлаа.

"Воаххх амттай харагдаж байна"

"Хёоми ч үнэхээр мундаг юм аа"

"Баярлалаа"

Гэцгээж байлаа. Би ч тэднийг баяртай байгаад сэтгэл ханан "Хэхэ, зүгээр дээ"

"За за, идэцгээе"

Сэүны аав "Манай хүү ч азтай юм аа, Хёоми шиг найз бүсгүйтэй" гэж хэллээ.

Сэүны ээж "Үнэхээр амттай юм аа" гэж хэлэн нүдээ эрмлээ.

Хоолоо идсэний дараа Сэүны эмээ биднийг гүзээлзгэнийн талбай явахыг санал болголоо.

Гүзээлзгэний талбай руу явахад хальтаргаа бас өгсөх газар их ер нь л жоохон аюултай байсан болохоор би эмээг сайн харж бас унахаас болгоомжлон түүнийг хөтлөн явж байлаа.

Хамгийн урд алхаж байсан Сэүныг би дуудлаа.

"Яасан?"

"Хүрээд ир" гэхэд Сэүн над руу ирлээ.

Би Сэүнд хандан " Эмээг сайн бариарай"

"Би зүгээр дээ Хёоми"

"Үгүй ээ эмээ би таныг унах байх гэж санаа зовж байна. " гэж хэлэн би Эмээгийн баруун гараас хөтөллөө. Сэүн харин зүүн гараас нь хөтлөн бид явна.

Арван таван минут алхсаны эцэст бид ирсэн байв. Маш олон гүзээлзгэны моднууд үзэсгэлэнтэй юм аа.

Биднийг царайлаг залуу угтан "Та бүхэн сайн байцгаан уу?" гэтэл Сэүны эмээ залууг очиж тэврэн "Хүүе ээ, манай Дон үнэхээр том болсон байна шүү. Хамгийн сүүлд чамайг гурван жилийн өмнө л харсан санагдаж байна."

Залуу бөхийн "Тиймээ эмээ удаан уулзаагүй юм байна." Залуу над руу харан " Харин энэ үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бил ээ?"

Эмээ биднийг хооронд нь танилцуулан " Энэ бол Хёоми. Хёоми энэ бол Донжүн. Хёоми бол Сэүны найз бүсгүй."

Би залуур уу инээмсэглэн "Сайн байна уу? " гэхэд залуу ч над руу инээн "Сайн"

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now