Сэүны талаас
Гурван сар болсон байна. Үнэхээр их санаад байдаг шүү.
"Өглөөний мэнд эмээ" би хоолны ширээнд түүний хажууд суулаа.
Эмээ инээмсэглэн "Өглөөний мэнд"
"Эмээ маргааш Сэрагын хуримын өдөр"
"Харин тиймээ, цаг хугацаа үнэхээр хурдан юм аа. Хёомитой холбоо барьж чадсан уу?"
"Хёомигийн сайн найз хэлэхдээ Хёоми одоо ч гадаадад байгаа гэж хэлсэн"
"Тэвчээртэй түүнийг хүлээ, Хёоми ирэх болно"
"Би санаад байна"
"Сэүн аа би ч бас санаж байгаа ганцхан чи биш"
-Дараачийн өдөр-
"Албан ёсоор эхнэр нөхөр болсныг зарлаж байна" төрсөн эгч маань албан ёсоор Ноён Лий овогтой боллоо. Би эгчийгээ тэврэн баяр хүргэнэ.
Дараан нь хуримын үдэшлэг боллоо. Эгчийгээ ийм гоё тэмдэглэж байхыг хараад яагаад ч юм би ч бас одоо тэмдэглэхийг хүсэж байна шүү.
Дарс шимэн зогсохдоо аз жаргалтай инээн зогсох гэр бүл ээ харах сайхан байна.
Гэнэт эмээ над дээр ирэн "Хэн ирсэн байгааг хардаа" гээд заахад заасан зүг рүү нь хартал Хёоми ирсэн байх нь тэр.
Хёоми богино бариу цагаан даашинз өмссөн байх ба үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.
Би өөрийн мэдэлгүй л түүн дээр очсон байлаа. Хёоми над руу харан инээмсэглээд "Сайн уу?"
Гэнэт би сандран юу гэж хэлэх ёстой мэдэхгүй боллоо. "Яаж-Чи-Би-харагдаж"
Хёоми инээн "Би наадахыг чинь Сайн гэж хэлсэн гээд бодчхоё"
Надад хэлэх үг үнэхээр олдохгүй нээ сандраад байна.
"Хёоми" эмээ хүрч ирэн Хёомиг тэвэрлээ.
"Сайн уу? Эмээ?"
Эгч бас хүрч ирэн Хёомиг тэврэхэд Хёоми "Баяр хүргэе эгчээ бас урьсанд баярлалаа"
Хэсэг хугацааны дараа дахин Хёоми бид хоёр л үлдлээ.
"Тэгэхээр?" би сандарна.
"Мм?"
"Чи... Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна"
Хёоми инээмсэглэн "Баярлалаа"
"Би чамайг санасан" гэхэд Хёоми над руу гайхан хархан нь тэр.
"Мм?"
"Хоёулаа түр гадагшаа гаран ярилцаж болох уу? Би зөвхөн хоёулханаа баймаар байна" гэхэд Хёоми толгой дохин бид гадагшаа гаа түр гарлаа.
"Би өмнө нь хэрвээ би дахин хүнд хайртай болвол чамд хэлэх болно гэж хэлж байсныг санаж байна уу?"
"Тийм ээ?"
"Би дахин хэн нэгэнд хайртай болсон"
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"