"Тэгэхээр оройн хоол ямар байсан?" Сэүны ээж асуулаа.
"Амттай байсан бас бид хоёр цагийг сайхан өнгөрүүлсэн" би худлаа инээн хэллээ.
"Болж дээ, бид маргааш цагийг сайхан өнгөрүүлэх болно оо"
Би зүгээр толгой дохилоо.
Цаанаасаа л гуниглаад байна. Уумаар санагдаад байна. Сэүнд гомдоод байна.
Сэүны аав бүгд одоо өрөөндөө орж амарцгаа гэсэн болохоор өрөөндөө ортол Сэра байхгүй байлаа ойлгомжтой Кибумтай хамт байгаа байх.
Агаар амьсгалахаар гадаа алхаж байгаад ойрхон клуб олж харан яагаад ч юм уумаар байсан болохоор шууд л бодох юмгүй клуб руу орлоо.
"Юу уух уу?" клубын зөөгч надаас асуулаа.
"Хамгийн хатуугаас нь өгчих" Эргэн тойрноо ажихад клуб их хүнтэй байх аж. Би хэдхэн хундага уугаад л согтчихов.
Би согтохоороо их яриа болчихдог болохоор өөр өөртэйгөө тэнэг юм шиг ярьж байлаа. Ярих хүн байхгүй болохоор өөр өөртэйгөө ярих би...
"Хёоми? Энд юу хийж байгаа юм? Ганцаараа байгаа юм биш биз дээ?" хэн нэгэн надаас асуухад би хажуу тийшээ харан Жинүг олж харлаа.
Би босон Жинүг тэврээд "Воахх Жинү"
"Хёоми, яагаад ингэтлээ уучихсан юм бүх зүйл зүгээр үү?"
"Зүгээрээ, зүгээр л уумаар байсан юм хаха" би инээн Жинүгын хацрыг чимхлээ.
"Чи үнэхээр их согтчихсон байна. Бүр зогсож ч чадахгүй байгаагаа мэдэж байна уу? Мангар минь өрөө лүүгээ буц чи арай ганцаараа уусан юм биш биз дээ нөгөө найз чинь хаана байгаа юм?" тэр үнэхээр санаа зовсон бололтой.
"Надад найз байхгүй ээ, найз гэвэл энд зөвхөн чи л миний найз" би тэнэг юм шиг л инээж байна. Би үнэхээр согтчихжээ.
Жинү намайг хоёр гар дээрээ өргөн тэврээд "Алив, Би чиний өрөөг мэдэхгүй юм чинь би чамайг өөрийнхөө өрөөлүү авж явлаа шүү"
Сэүны талаас
Би сэрэн өрөөнөөсөө гартал манай эгч санаа зовсон царайтай сандарчихсан над руу ирлээ.
Эгч намайг давуулж өрөөл үү харан " Хёоми чамтай байгаа биз дээ?"
"Юу яриад байгаа юм? Хёоми та хоёр нэг өрөөнд байгаа биз дээ?" би гайхан асуулаа.
"Намайг өчигдөр орой өрөөнд орж ирэхэд Хёоми байгаагүй тэгэхээр нь чамайг Хёомитой байгаа байх гэж бодоод хаалгаа түгжээгүй тэгээд ороод ирэх байх гэж бодоод тоогоогүй юм тэгтэл өглөө сэрэхэд байгаагүй. Чи өчигдөр орой түүнтэй хамт байгаагүй юм уу? " эгч бас гайхсан бололтой будлин зогсоно.
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"