Бид өрөө өрөөндөө орон эргэн тойронтойгоо танилцахаар боллоо. Би Сэра эгчтэй өрөөндөө орон хувцсаа янзалж байв.
Кибум орж ирэн Сэраг аваад явчхав. Би Сэүныг намайг ч бас ирж авах байх гэж найдан өрөөндөө хүлээсэн ч Сэүн ирсэнгүй өрөөндөө уйтгартай байсан болохоор далайн эрэг дээр ганцаараа алхана нар жаргаж байсан бас миний ойр орчимд хүнгүй байгаа болохоор үнэхээр тайван мэдрэмж авч байлаа.
Нүдээ анин амар амгаланг мэдрэн зогсож байтал хэн нэгэн дуудав.
"Жунг Хёоми?"
Би гайхан иргэн харав. Хэн байдаг билээ? Хэмээн бодон сайн танихгүй хэсэг харлаа.
"Жинү??" би түүнийг эцэст нь таньлаа. Миний багийн найз Жинү.
"Воахх, би чамтай энд тааралдана гэж төсөөлж байсангүй. Тэгэхээр чи энд юу хийж байгаа юм?" Жинү надаас асуув.
"Аан... Юу" би яаж Сэүныг тайлбарлаж хэлэх юм бэ? Юу гэж хэлэх ёстой вэ?
"Арай ганцаараа?..."
"Үгүй ээ, найзынхаа гэр бүлтэй зугаалаад л явж байна" би Сэүныг яаг юу гэж хэлэхээ мэдсэнгүй худлаа хэлчихлээ.
"Тийм байх нээ? Чи яагаад гэртээ ирдэггүй билээ" Жинү бол надтай New York-д багаас минь найзалж байсан найз маань. Би түүнийг яаг л ах шигээ хардаг найз маань.
"Би магадгүй дараа сарын сүүлээр очихоор төлөвлөж байгаа. Харин чи? Чи энд юу хийж байгаа юм?" би түүнээс асуулаа.
"Би энд ажлаар явж байгаа юм аа."
"Аан... Чи харин хэзээ гэртээ очих гэж байна?"
"Би ч бас чамтай адилхан л очих юм шиг байна. Чи энд хэр удах юм?" Жинү инээлээ.
Би ч бас инээн " таван хоног л болно байх"
Жинү миний мөрөөр тэврээд " Оройн хоолоо идсэн үү? Надтай хамт хоолонд орох уу?"
"Үнэндээ... Би найзтайгаа хоолонд орно гээд амлачихсан юм л даа" Сэүн надтай хамт хоолонд орно гэж хэлснээ мартаагүй гэж найдаж байна.
"Аан тийм байх нээ"
"Ээе зүгээр дээ бидэнд дахиад таван өдөр байна шүү дээ оройн хоол хамт идэх боломж байгаа шүү дээ" гэхэд Жинү толгой дохин "Би тэгвэл ингээд явлаа. Дараа уулзий" миний толгойг хөнгөхөн илээд яваад өглөө.
Би буцан байрлаж байгаа өрөө лүүгээ алхаж байгаад Сэүнг өрөөний үүдэнд байгааг харлаа.
"Хэн юм?" Сэүн асуулаа.
"Миний багийн найз маань байгаа юм аа" гэхэд Сэүн миний гараас хөтлөн " Явая"
"Бид хаашаа явж байгаа юм бэ?"
"Оройн хоол, санаж байна уу?"
"Зөвхөн бид?"
"Тийм"
"Сэүн, мөнгөө битгий ийм юманд үр, ч-"
"Чимээгүй байж болох уу? Миний бүр толгой өвдчихлөө" гэхэд би зүгээр л толгой дохин чимээгүй боллоо.
Бид далайн эрэгтэй ойрхон ресторанд орон суув. Далайн давлагаан чимээ сонсогдож үнэхээр тайван мэдрэмжийг авч байна.
"Хёоми, Юу идмээр байна?"
"Хамаагүй ээ чи миний оронд сонгоод захиалчих"
"Аль нь сам хорхой вэ?" Сэүн зөөгчөөс асуух нь тэр. Сэүн миний харшилийг одоо хүртэл санаж байгаа байх нээ.
Би бүр гайхаж орхилоо.
Сэүн хоолнуудаа захиалан зөөгч явахад Сэүн бид хоёрт ярих зүйл байхгүй чимээгүй л сууна.
"Үхчихсэн" Сэүн хэлэв.
Би гайхан "Юу?"
"Тэгээд л би үерхэхийг хүсдэггүй юм"
Би түүний юу яриад байгааг ойлгосон юм.
Сэүн доош харсаар "Тэр миний анхны хайр бас үерхээд удсан. Би түүнд үнэхээр хайртай байсан"
"Сэүн намайг уучлаарай гэхдээ намайг сонс" гэхэд Сэүн санаа алдан над руу харлаа.
"Бид хэзээ ч бидний амьдралд юу болохыг мэдэхгүй шүү дээ бас битгий өнгөрсөн зүйлээс болж битгий ирээдүйгээ үгүй хий би чамд хэцүү байгааг мэдэж байгаа ч гэхдээ чи өнгөрсөн бүгдийг мартахыг хичээх хэрэгтэй биз дээ?"
Сэүн хүйтэн харцаар над руу харан "Гэхдээ тийм ч амар биш"
"Би мэдэж байнаа, хүн үхлээ гээд чи ч бас үхсэн гэсэн үг биш шүү дээ чи үхээгүй чи үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй тийм биз дээ миний хэлж байгааг ойлгож байна уу?"
"Тиймээ, би үхсэн. Тэр эмэгтэй бол миний бүх зүйл" түүний хэлсэн зүйл намайг яаг л хутгалах шиг боллоо.
"Би ойлгож байнаа Сэ-"
"Энэ зугаалга дууссаны дараа салцгаая... Дуусгая"
"Ю-юу?"
Гайхалтай би түүнийг үнэхээр уурлуулчихлаа... бидэнд хамт байх одоо ердөө тавхан өдөр? Би яах бол? Би түүнийг санах болов уу?
Сэүн "Таван хоног тэсчих тэгээд чиний хэлснээр жүжгээ дуусгий гэж байна" гэх тэр.
Би харин юу ч хэлж чадалгүй толгой дохин өнгөрлөө.
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"