Chapter 7

1.9K 150 0
                                    

"Сайн уу? Хайраа" гэсээр Сэүн миний хацран дээр үнсэн хажууд минь суулаа.

Жинёонг "Сайн уу? Намайг Жинёонг гэдэг танилцсандаа таатай байна" хэмээн Сэүнтэй гар барьлаа.

"У Сэүн, Хёомигийн найз залуу" гэж Сэүныг хэлэхэд би шууд л түүнийг тохойлдлоо.

Жинёонг толгойгоо тохин "Аан, Тийм байх нээ"

Зөөгч ирэн бид хоёрын захиалсан хоолыг авч ирэн өгөв.

"Тэгэхээр, Хёоми өнөөдрөөс эм ууж байгаа. Чи түүнд цагт нь эмийн нь өгөх хэрэгтэй бас-"

"Би мэдэж байгаа болохоор сануулах хэрэггүй."

Мэдэж байгаа?? Солиотой амьтан.

"Ойлголоо, Хёоми сайн идээрэй" Жинёонг хэлэв.

"Надад ууг нь уудаг эм байдаг юм л даа гэхдээ өнөөдөр сам хорхойтоо хоол иднэ гэж бодоогүй юм л даа хамгийн сүүлд би бараг жилийн л өмнө идсэн байх"

"Тийм байх нээ?"

"Харин тиймээ эмчээ, таньд үнэхээр их баярласан шүү"

"Зүгээр дээ"

"Чи эмч юм уу? Хаана?" Сэүн асуулаа.

"Тиймээ, эндээс ойрхон"

Бид 2 чимээгүй л хоолоо идэж байлаа. Сэүн байгаа болохоор Жинёонгд тухгүй байгааг би анзаарч байв. Сэүн муу новш. Би тооцоог хийсэн юм яагаад гэвэл тэр надад өнөөдөр их тус болсон шүү дээ.

"Би ингээд явая даа, баяртай дараа дахин уулзая"

"Тэг дээ, та болгоомжтой яваарай."

"Хоолонд даасанд баярлаа."

Би инээмсэглэн "зүгээр дээ" дараан нь Жинёонг яваад өгөв.

Би Сэүнлүү харан "Чи!"

"Яасан?"

"Чи надад хэлэхдээ зөвхөн гэрийнхний хаа хажууд л энэ балай жүжгээ тоглоно гэсэн байх аа?"

"Чи дүрмүүдийг одоо хүртэл уншиж үзээгүй байгаа хэрэг үү?"

"Надад тэрийг уншиж байх цаг байхгүй"

Сэүн над руу эргэж харан "гэрээнд үерхэж болохгүй гэсэн байгаа"

"Юу? Яагаад? Энэ чинь хуурамч чи ч бас үерхэж болно"

"Би өөрөө энэ дүрмийг гаргасан болохоор би үерхэхгүй"

"Энэ 3 сард уу? Чадах юм уу?" гэхэд Сэүн толгой тохилоо.

"Дахин миний харшлыг хөдөлгөсөнд баярлалаа Сэүнгуа" би гадуурхаа өмсөн явахад бэлдэж байлаа.

"Хаачих гэж байгаа юм?"

"Гэр"

Сэүн над руу мушилзан "Жинхэнээсээ харих гэж байгаа юм уу? Аль эсвэл хаа нэг газраас залуу олон дахин хоолонд орох гэж байна уу?"

Сэүн намайг тийм хямдхан гэж бодоод байгаа юм уу?

"Хөөе! Би чамтай зөвхөн чиний гэрийнхний чинь өмнө жүжиглэн гэж ярьсан болохоос олон нийтийн газар миний найз залуу болно гэж ярилцаагүй шүү! Бас чи үүнийг өөрөө хэлж санаачилсан. Надад чиний хэнтэй явалцаж үерхэх чинь огт хамаагүй. Миний залуустай уулзах хаана хэнтэй байх чамд ч хамаагүй!"

"Ойлголоо!!! Тэгвэл энэ дүрмийг дүрмээс гаргачихъя! Тэгвэл л болоо юм биш үү?" Сэүн ууртай харагдана.

"Тиймээ болоо, явлаа"

Ресторанаас гартал Сэүн бас намайг даган гар ч ирэв. Гадаа маш сэрүүхэн байсан болохоор өөрийн мэдэлгүй найтаачихлаа.

"Заваан юм, өөр тийшээ харж найтааж болохгүй байсан юм уу?"

"Би-"

Дахиад найтаачхав.

Сэүн нүүрээ арчин "Яааа!"

Би түүн лүү хэлээ гарган "Уучлаарай даа сүртэй гэдэг нь"

Сэүн "Аан тийм, би энэ долоо хоногт завгүй болохоор 2лаа энэ долоо хоногтоо уулзахгүй" гэхэд

Би баярлан "Ашгүй дээ"

"Oh? Чамайг намайг санана гэж найдаж байна"

"Чамайг санах аа? Хэзээ ч үгүй"

Сэүн худлаа өвдөж байгаа дүр үзүүлэн зүрхээ даран "Өөдгүй хүүхэн"

"Чи энэ долоо хоногт ажил дээрээ завгүй юу? Аль эсвэл охидтой явалцах гэж байна уу?"

"Яасан? Чи хардаад байгаа юм уу?"

"Хардах аа? Солонго хар өнгөтэй болсон цагт"

-долоо хоногийн дараа-

Маргааш би албан ёсоор ресторанаа нээнэ. Сүүлийн долоо хоног Сэүний хэлснээр үнэхээр л түүнтэй уулзаагүй юм. Өнөөдөр манай найз Чали ирнэ бид уулзаагүй их удсан.

Өглөөний найман цаг болж байх ба манай ажилчид завгүй гүйлдэнэ.

Юм бодон зогсож байтал утас дуугарлаа.

Сэүн

Би утсаа аван "За?"

"Бид уулзах хэрэгтэй байна яагаад гэвэл манай ээж бас эмээ чамайг асуугаад байгаа болохоор өнөөдөр нэг газар очин. Чамайг би 10:30-аас очиж авий"

"Тэ-"

"Бас бид тэнд 2 хоног байх болон шүү чамайг гэрээс чинь очиж авий"

"Ойлголоо"

Тэгэхээр Чарлитай уулзах уулзалтаа хойшлуулан бас Ресторанаа маргааш нээж чадахгүй нээ.

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now