Сэүны эгч шөлийг амсан "Хёоми ёстой мундаг юм аа. Амттай байна"
Би инээмсэглэн "Баярлалаа"
"Хёоми үнэхээр сэтгэлттэй, биднийг өрөөндөө амарч байхад бидэнд хоол хийж өгсөн байна шүү дээ"
"Зүгээр дээ эмээ"
Хажууд сууж байсан Сэүны ээж миний нурууг илэн "үнэхээр баярлаа Хёоми"
"Та бүхнийг дуртай байгаад талархаж байна аа"
Хоолны дараа бид алхахаар боллоо. Сэүн миний гараас атган явна.
Би Сэүн лүү ойртон " Өөрөө их сайн жүжиглэх юм аа"
Сэүн бас над руу ойртон "Тийм байгаа биз, би сайн жүжигчин л дээ"
Би нүдээ иргэлдүүллээ.
Нар бууж сэрүүн болж байлаа. Би ямар ч давхар цамц өмсөөгүй байгаа болохоор даарч байна.
Сэүны ээж "Хёоми чи гэрийнхний гаа санадаггүй юу?"
"Би тэднийгээ санадаг аа, гэхдээ зүгээр дээ би удахгүй тэдэн дээр очин гэж бодож байгаа."
"Чи бүр буцах гэж байгаа юм уу?"
"Үгүй дээ тэнд удлаа гэхэд 2 сар л болох байх" би Сэүны ээжид хандан хэллээ.
Би явж байгаад санаандгүй нэг юман дээр гишгэн хальтартал Сэүн намайг барьж аван болгоомжтой бай хэмээн санууллаа.
"Ойлголоо бас баярлалаа"
Бид алхаж байтал би Сэүны гэрийнхэн хойно үлдсэн байгааг анзаарлаа. Зөвхөн Сэүн бид 2 л байна.
Сэүны гэрийнхэн бүр харагдахаа больсон үед Сэүны гарыг бэлхүүснээсээ холдуулан түүнээс холдон зогслоо.
Гэнэт Сэүн "арван долоо хоног л үлдсэн"
"Мэднээ"
"Мм"
"Би чамд рестораны чинь мөнгийг буцааж төлнө өө" гэтэл Сэүн алхахаа болин над руу хараад "Би чамд хэлсэн байх аа, чи надад төлбөрийн миний найз охин болоод төлж байгаа гэж"
"Үгүй ээ, тэглээч гэсэн би буцааж төлнө өө"
"Өөрөө их үгэнд орохгүй юм аа" гээд миний толгойг зөөлөн цохилоо.
"Хөөе! Өвдөж байна шдээ" би худлаа баашиллаа.
Сэүн хамраа үрчийлгэн "Ядаргаатай гэдэг нь"
"Чи яагаад ийм олон охидтой үерхдэг юм" би түүнээс асуулаа.
"Х
Зугаатай шдээ""Зүгээр л зугаатай болохоор уу?"
"Тийм ээ, яасан?"
"Чи тэглээ гээд өөрийнхөө зугааг гаргаж байгаа болохоос тэднийг бодохгүй байна шүү дээ чи тэднийг шархлуулж байна"
"Үгүй, тэд өөрсдөө мэддэг."
"Чи ухаарахгүй юу?"
"Ухаарахыг хүсэхгүй байна."
"Чи ирээдүйд жинхэнэ хайртайгаа учран гэрлэхийг хүсэхгүй байна уу?" би түүнээс асуулаа.
"үгүй!"
"Воахх, чи үнэхээр итгэмээргүй юм аа"
Гэнэт салхи салхилан би даарна.
Сэүныг надад гадуурхаа тайлж өгөх байх гэж бодсон ч тэгсэнгүй.
Даарснаасаа болон найтааж байлаа.
"Яагаад ингэж их найтаагаад байгаа юм?"
Би дахин найтаан "амаа тат"
"Даараад байгаа юм уу?" Сэүн надаас асуухад би хариулсангүй.
Гэнэт Сэүн намайг өөртөө татан дараан нь гадуурхаа нээн намайг энгэртээ тэвэрлээ.
Миний зүрх....
Дахиад найтаалаа.
Сэүн гэнэт дулаахан гараа миний хацранд хүрлээ.
Би түүний нүд рүү харж чадахгүйн нь.
"арай дээр байна уу?"
"Тийм ээ баярлалаа"
Сэүн над руу ёжтой инээн "Намайг ингэлээ гээд надад битгий татагдаарай"
"Битгий мөрөөд, хэзээ ч үгүй"
"Хэрвээ чи надад татагдахын бол би чамайг тоохгүй байх"
Би нүдээ эргэлдүүлэн "Яагаад надад ийм юм хэлээд байгаа юм. Би чам шиг юманд сайн болохоор тэнэг биш шүү"
"Ингэж хэлдэг ч сайн болчихсон л байдаг юм даа"
"Би чамд хэлсэн тэгэхгүй гээд байхад!!"
"Oh? Тийм үү?"
"Чи ижил хүйстэн байх"
Сэүн над руу гайхан харан "Ижил хүйстэн?" дараан нь Сэүн тэнэг юм шиг ганцаараа инээж эхлэх нь тэр.
Сэүн инээсээр "Чи намайг ижил хүйстэн гэсэн үү? Хаха"
Би түүнийг яагаад инээгээд байгааг нь ойлгохгүй "Чи ижил хүйстэн шиг харагддаг"
"Би хэрвээ ижил хүйстэн байсан бол охидтой уулзахгүй байсан юм. хаха"
Би түүнийг зогсохгүй хүний хэлсэн зүйлд намайг шоолоод инээгээд байсан болохоор миний дургүй хүрэн Сэүныг цохилоо. Уур хүрэн явах гэж байтал Сэүн намайг гэнэт татан намайг үнэсэх нь тэр.
Сэүн намайг үнэсэж байна?
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"