"Сунгах? Чи галзуурчхаа юу?"
"Сунгамаар байна" Сэүн хэллээ.
"Яагаад? Яагаад сунгамаар байгаа юм?"
"Манай гэрийнхэн чамд үнэхээр дуртай ш дээ"
"Хэрвээ бид сунгаад хамт байгаад байх юм бол... аав ээж чинь биднийг гэрлэ гэвэл яах юм?" би энэ зүйлийг болон санаа алдлаа.
"Яагаад болохгүй гэж"
"ХА! Би олон хүүхэнтэй явалцдаг хүнтэй хэзээ ч суухгүй!"
"Олон хүүхэнтэй?" Сэүны царай бараав.
"Өдөр болгон өөр охинтой байхыг чинь харж байсан болохоор өөр юу гэж бодох юм яаг л эр янхан" би түүнд яагаад ингэж хатуурхаж байгаагаа мэдэхгүй ч би хэлсэн зүйлсдээ харамсахгүй байна.
"Би чамд гурван долоо хоногийн өмнө хэлсэн шидээ би дүрмийг маш сайн дагаж гурван долоон хоног эмэгтэй хүнтэй уулзаагүй"
Би хэлэн үггүй болон бантан "Хамаагүй ээ... Чиний хэнтэй байх чинь хамаагүй"
"Үнэхээр үү?" Сэүн хөмсгөө өргөн над руу харлаа.
"Тийм" гэж хэлэн би түүнийг үл тоон орхин явлаа.
Би түүнтэй хамт баймаар байгаа ч хэрвээ энэ хэвээрээ ингээд байгаад байх юм бол түүнийг гэсэн миний сэтгэл улам гүнзгий болоод байна.
"Хёоми" хүрч ирэн мөрөөр тэврэхээр нь түүн лүү муухай харан "Яах гэ-" гэхэд хурдхан шиг миний хацар дээр үнэсээд "Манай гэрийнхэн" гэх нь тэр.
Би ч ойлгон өөдөөс нь худал инээмсэглэв.
Бидний онгоцондоо суух цаг болон онгоцондоо орон суудлаа хайн явж байтал Сэүн "Тэгэхээр би Хёомитой сууна биз дээ?" гэхэд Сэүны ард байсан ноён У "үгүй шүү, Сэратай сууна"
Би дотроо бага зэрэг гунигтай байлаа. Харин нөгөө талаараа баяртай байв түүнээс аль болох зугтаах хэрэгтэй.
Би суудлаа олон суун дараан нь Сэүны эгч хажууд ирж суун "Анх удаа ирээдүйн бэртэйгээ хоёулханаа байх цаг олдож байгаа юм чинь би чамд Сэүны тухай чиний мэдэхгүй бүх зүйлийг ярьж өгөх болно оо" гэхэд миний урд сууж байсан Сэүн эргэж харан "Эгч ээ!"
Сэүны эгч инээн "Тоглож байна аа мангар минь"
Сэүны эгч цонхон талд нь суусан байсан болохоор надад харж үзэх юм байхгүй болохоор ном оо гаргаж ирэн уншлаа.
"Чи энийг уншиж байгаа байх нээ би энэ номыг сарын өмнө уншаад дуусгачихсан таалагдсан гоё ном"
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"