Chapter 15

1.8K 131 0
                                    

"Чи авах гэж байна уу? " Чари надаас асуулаа.

"Үгүй ээ" би авахгүйгээр шийдэн утсаа унтраав.

"Маргааш энэ залуу чинь гайхах байхдаа"

"Надад одоо хамаагүй ээ" гэж хэлэн бид миний өрөөнд кино үзэхээр боллоо.

Маргааш нь

Өнөөдөр нартай сайхан байсан болохоор гэрээсээ ажил хүртлээ алхлаа. Ажилтай ойрхон ирэн алхаж байтал хэн нэгэн намайг гараас минь барин зогсоолоо.

"Өчигдөр яагаад над руу залгасан юм?" энэ Сэүн байна.

Ммм. Худлаа хэлэх хэрэгтэй байх.

"Би өөр хүн лүү залгах гэж байгаад андуураад чам руу залгачихсан байна лээ" би худлаа хэллээ.

"Аан" Сэүн жоохон сэтгэл дундуур харагдана.

"Тэгэхээр чи энд юу хийж байгаа юм?"

"Манай гэрийнхэн чамд ресторанаа нээсэн болохоор баяр хүргэн ирж болох үгүйг асуулгасан"

Би инээмсэглэн "Аан, тэд бололгүй яах вээ мэдээж болно."

Намайг харах гэж ирсэн байгаасаа гэж найдаж байлаа.

Ресторан луу орох гэж байгаад Жинёонг бас ирж байхыг харлаа бас тортой зүйлс барьсан харагдана. Би түүнийг араас ирэх байх гэж бодон ресторан луугаа орлоо.

Жинёонг орж ирэхэд "Сайн уу?" хэмээн мэндэллээ.

Жинёонг миний урдах ширээн дээр тортой зүйлсээ тавин "Сайн"

"Энэ юу вэ?"

"Хийх хоолонд хэрэгтэй байх гээд ойр зуурын зүйлс авчихсан юм аа"

"Тэгж яах гэсэн юм бэ дээ манайд байсан шүү дээ хэхэ. За за тэгвэл одоо гал тогоо руу орж эхэлцгээх үү?" гэж хэлэн гал тогоо руу алхаж байтал намайг дуудлаа би иргэн хартал Жинёонг Цэцэг барьчихсан зогсож байлаа.

"Омо, Үнэхээр баярлалаа" Улаан сарнай. Үнэхээр романтик юм аа. Сэүн биш Жинёонгд сайн байсан ч болоосой.

Жинёонг инээн "Зүгээр дээ, Одоо эхэлцгээх үү?"

"Мм, тэгэхээр ямар хоол хийж сурмаар байна?" би сарнайгаа устай саванд хийн тавилаа.

"Lasagna?"

/Ийм хоол шүү/

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Ийм хоол шүү/

"Lasagna? Mм болж байна"

Өглөө байсан болохоор Жинёонгд заахад тохиромжтой цаг байна манай ресторан хоёр цагийн дараа нээх болохоор.

"Тэгэхээр эхлээд ус буцалгана." би ус буцалгалаа.
"Ус буцалсны дараа давс болон гоймонгоо хийнэ. Жинёонгаа помьдоор хэрчиж чадах уу?"

"Тиймээ чадна"

"Сайн байна"

Бид хоёр хоолоо хийж дуусахад дөхөж байлаа.
Бид хоёр хоолоо шарх шүүгээнд хийн гучин минут хүлээх боллоо.

Гал тогоогоо цэвэрлэж байтал Жинёонг "Хүлээгээрэй" хэмээн над руу ойртож эхлэх нь тэр.

Би гайхан "Яасан?"

Жинёонг миний хацрыг элэн инээгээд "Бяслаг наалдчихаж"

"А-аан"

Гэтэл гэнэт манай ажилтан дуудах нь тэр "Минёонг эгчээ?"

"За?"

"Та хүрээд ирээч" гэсээр намайг дуудлаа би ч гал тогооноос гартал.

"Бурхан минь гэж"

/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}Where stories live. Discover now