Сэүны талаас
Би ахлах сургуулийнхаа найзуудтай хоолонд орохоор болон бид хооллон сууж байна. Тэр өдрөөс хойш Хёоми той уулзалгүй хоёр долоо хоног болсон байлаа.
Би яагаад ч юм Солонгост ирснээсээ хойш их бухимдаад байгаа. Архи их уудаг болж согтох болгондоо Хёоми гийн нэрийг дууддаг гэсэн. Гэрийнхэндээ Хёоми той салсан гэдгийг хэлэхэд тэд надад урман хугарч байна гэж хэлсэн бас эмээ ээж хоёр надад одоо хүртэл уурлаж байгаа.
Нэг л юм аар дутаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг болсон.
"Хөөе!" манай найз намайг нударлаа.
"Мм?" гэхэд ширээнд байсан найзууд маань бүгд инээж эхлэх нь тэр.
"Тэнэг минь юугаа ингэтлээ бодоод байгаа юм?" ухаан орон буцан бодит байдалдаа ирэхэд бидний захиалсан хоол аль хэдийн ирсэн тэд идээд эхэлсэн байв.
Би Жажангмёон захиалсан бөгөөд хоолоо идэж байгаад Хёоми той идэж байсан үе санаанд орон инээд хүрээд инээтэл "Яа! Чи чинь галзуурчхаа юу?" манай нэг найз яаг л галзуу хүн рүү харж байгаа юм шиг над руу харан хэллээ.
"Юу?"
"Санаа алдаад юм бодоод л аль эсвэл гэнэт ганцаараа инээгээд л чи зүгээр үү?" гэхэд би зүгээр л толгой дохин үргэлжлүүлэн идлээ.
Хооллож дуусан би хамгийн түрүүнд гэртээ харихаар гаран явлаа. Гэрлэн дохио дээр зогсож байгаад тогоочийн самбар харан дахиад л Хёоми санаанд орон бодлогошролоо.
Гэнэт арын машин сигнаалдахад ногоон гэрэл ассан байгааг анзаарав.
Гэртээ иртэл эмээ маань бидний хамгийн сүүлд зугаалгад явсан зургуудыг угаалгасан байх ба цэгцлэн сууж байгааг харан эмээ дээр очин хамт цэгцэлж байтал Хёомигийн зураг байхыг харан өөрийн мэдэлгүй тэнэг юм шиг инээчхэв.
Эмээ " Яагаад инээгээд байгаа юм?"
"Юу ч биш ээ, зүгээр нэг юм санаанд ороод л"
Нэг сарийн дараа
Өнөөдрөөс жилийн өмнө Жинэ нас барсан билээ. Түүний нутаглуулсан газар очих ёстой болохоор хар өнгийн хослол өмсөн гэрээсээ гарлаа.
Би Жинэгийн аав ээжид бөхийн мэндлэв.
"Сайн уу? Сэүн чи сайн биз дээ?" Жинэгийн ээж асуулаа.
"Тиймээ, би сайн байгаа"
Би Жинэгийн зураг луу хараад зогсож байтал түүний ээж хүрч ирэн шар дугтуй авчирч өгөх нь тэр.
"Би Жинэгийн зүйлийг үзэж байгаад олсон чамд зориулсан юм шиг байсан"
Би дугтуйг онгойлгон уншав.
Сэүнд
Сайн уу? Миний хүнние. Магадгүй чамайг энэ захидлыг унших үед би энэ ертөнцөд байхгүй болсон байна байх. Би чамд хайртай. Би энэ ертөнцөд байхыг хүсээгүй болохоор би бүгдийг орхин явсан. Чамайг маш их санаж байна. Би энд байгаадаа баяртай бас тайван байгаа болохоор намайг одоо тавин явуул. Чи залуухан байгаа шүү дээ өөр хэн нэгэнтэй уулзаж танилцаарай. Би чамайг өөр нэгэнтэй учирч аз жаргалтай байхыг чинь тэнгэрээс хармаар байна. Амьдралыг шинээр эхэл.
Хайртай шүү.
Жинэгээс.
|Жинэ машины осолд санамсаргүй ороод хүнд гэмтээд сүүлдээ өвчнөө дийлж чадахгүй байсан болохоор өөрөө эмнэлэгт амиа хорлосон шүү. Энэ үед нь Сэүн Жинэг осолд орсныг мэдээгүй байсан болохоор ирж чадаагүй. Тэгээд амиа хорлохоосоо өмнө бичсэн захиан нь.... Та хэд маань ойлгож байна уу?|
Би уншин уйлахад Жинэгийн аав ээж намайг ирэн тэвэрсэн юм.
Сэтгэлээр унасан юм гэртээ ирэн буйдан дээр сууж байтал эгч " Сэүн?!" хэмээн миний хажууд ирэн суулаа.
Би эгчид Жинэгийн надад зориулж бичсэн захиаг өгөхөд эгч уншлаа.
"Яаж намайг түүнийг мартаад өөр нэгэнтэй учир гэж хэлж чаддаг байна аа?"
"Чи аль хэдийн өөр нэгэнтэй учирсан Сэүн аа, чи одоо ч анзаарахгүй байна гэж үү?" Эмээ гэнэт зочны өрөөнд орж ирэн хэллээ.
" Эмээ би хэ-"
"Чи тэгсэн шүү дээ. Чи бидний өмнө хос болон жүжиглэж байсан охиндоо сайн болчихсон"
"Т-та яаж мэдсэн юм?"
"Сэүн, би хөгшин ч тиймэрхүү зүйл анзаарахтайгаа байна шүү хүү минь. Чи Хёоминг явснаас хойш яаж өөрчлөгдсөнөө анзаарч байна уу? Миний өрөө чиний өрөөний хажууд байдаг шүү дээ. Сүүлийн үед гэртээ орой болгон согтуу ирж Хёоми гийн нэрийг дууддагийг чинь одоо хүртэл мэдээгүй гэж бодоо юу?"
"Үгүй ээ, Эмээ би-"
"Чи энэ хэвээрээ байгаад байвал түүнийг бүр мөсөн алдана шүү хүү минь! Хёоми дээр оройтоогүй байгаадаа дээрээ оч. Үгүй бол тэр эмч залууд алдана даа"
Эгч надад том дугтуйтай зүйл өглөө. Тэр дугтуйнд миний Хёомид өгсөн Рестораныг буцаан надад өгсөн гэрээ байсан юм.
"Хёоми энийг хэзээ өгсөн юм?"
"Хоёр долоо хоногийн өмнө. Бас Хёоми чиний түүнд зарцуулсан бүх мөнгийг өгсөн. Чамд битгий хэлээрэй гэсэн болохоор..."
"Би түүнд буцааж өгөөд хэрэггүй гэж-"
"Хёоми одоо Hilton зочид буудалд ажиллаж байгаа гэж сонссон"
Би хурдхан шиг утсаа гаргаж ирэн Хёоми руу залгатал энэ дугаар ашиглалтанд байхгүй гэх нь тэр.
Хёоми битгий надаас яваач дээ...
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"