"Сэүн боль" би Сэүныг нуруу руу нь цохиж байв. Сэүн намайг зүүн мөрөн дээрээ тохон ус руу явж байлаа. Харин Сэүн зүгээр л инээж байв.
"Буулгахгүй ээ, хөгжилтэй байх хэрэгтэй шдээ" гэж хэлэн намайг ус руу шидчих нь тэр. Би уснаас хурдхан шиг гаран Сэүныг татан тэврэн ус руу үсэрлээ.
Би уснаас гартал Сэүн миний толгойг ус рүү дүрэх нь тэр.
"Яаааа!" би Сэүн лүү ориллоо.
Сэүн намайг бэлхүүсээр тэврэн уруул дээр үнэсээд "Уучлаарай хайрт минь"
Сэүн намайг үнэссэн нь мэдээж ойлгомжтой Сэүны гэрийнхэн байсан хэрвээ тэд байгаагүй бол хэзээ ч намайг үнэсэхгүй байсан байх.
Сэүныг намайг үнэсэхэд үнэхээр догдолсон.
"Чамайг уучлахгүй" би Сэүныг ус руу түлхэв.
"Хөөе!?"
Би инээн түүнээс зугтаасаар "Яасан?"
Сэүн намайг хойноос хөөн "Чамайг дээ!"
Эцэст нь би Сэүнд баригдан Сэүн намайг тэвэрлээ.
Бид хоёрыг тэврэлдэн зогсож байтал Сэүны эгч биднийг дуудлаа "Хоёроо хоол бэлэн шүү!"
Сэүн надаас түрүүлэн алхав. Би гэнэт Сэүны нуруул уу үсрэн үүрүүллээ.
"Сармагчин юм уу?"
"Амаа татаад дуугүй яв."
"Бүдүүлэг эмэгтэй!"
Эмээ бидэн лүү харан "Та хоёрыг хараад бүр өөрийн эрхгүй аз жаргалтай болж байна шүү ^-^ одоо хоолоо идэцгээ дээ"
Бие минь тэнхэр ч байгаад баяртай байна. Үлдсэн хэдэн хоногтоо Сэүнтэй цагийг өнгөрөөж чадах нь. Хамт байх тусам улам л дурлаад байх шиг. Сэүн болон түүний гэр бүлийнхэнтэй хамт цагийг өнгөрөөж байгаа даа үнэхээр баяртай байгаа билээ. Сэүны гэрийнхэнтэй байгаад байхаар бас өөрийнхөө гэрийнхнийг санаад байдаг. Магадгүй энэ бүхний дараа би гэрийнхэн лүүгээ явах байх бас ээжийнхээ хоолыг санаж байна.
Ширээнд сууж байтал эмээ "Би Сэүныг ингэж инээж байхыг хараагүй их удсан байна" гэлээ. Эрэгтэйчүүд нь түр гарцгаасан бөгөөд ширээнд зөвхөн эмэгтэйчүүд л сууж байв.
Сэүны эгч "Харин тийм ээ эмээ удсан байна"
Сэүны эмээ миний нурууг илэн " хуучин Сэүнг буцаан авчирсан үнэхээр баярлалаа Хёоми"
"Зүгээр дээ эмээ"
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"