Толгой аймшигтай өвдөн сэрлээ. Жинүгынд байгаагаа санан бас Сэүны гэрийнхэн надад санаа зовж байгаа гэж бодон хурдхан шиг Жинүгын өрөөнөөс гартал Сэүн буудлын өрөөний үүдэнд сууж байх нь тэр.
"Сэрчихсэн үү"
"Чи яаж энд?"
Сэүн босож ирэн "Би л харин наадахыг чинь л асуумаар байна"
"Би с-"
Сэүн хөмсгөө өргөн "Согтчихсон байсан гэж үү?"
"Ч-чи яаж мэдсэн юм?"
"Яагаад уусан юм? Яагаад ганцаараа шөнө уусан юм? Эмэгтэй байж ганцаараа шөнө уух аюултай гэдгийг мэдэхгүй юу?" Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Би Сэүнд тэгээд чамаас болоод уусан гэлтэй нь биш.
"Б-би Би"
Сэүн намайг хөтлөн "Явцгаая, манайхан гэрийнхэн чамд санаа зовж байна"
Бид буцан өрөөндөө ортол Сэра эгч хүрч ирэн "Бурхан минь гэж чи хаан байсан юм бэ? Үнэхээр санаа зовлоо" гээд тэврээд " Юу вэ? Чамаас архи үнэртэж байна юу болсон юм?"
"Хёомин удаан уулзаагүй найзтайгаа уулзаад уусан гэсэн" Сэүн миний өмнөөс тайлбарлан хэллээ.
"Бие чинь яагаад ийм халуу байгаа юм бэ?" Сэра эгч миний духан дээр гараа тавиад " Омо чи халуунтай байна шдээ"
"Эгчээ би зүгээр дээ"
"Үгүй ээ зүгээр биш байна. Шүршүүрт орчихоод орондоо ороод хэвтэж бай би эм аваад ирий." гэж хэлэн Сэра эгч намайг өрөөл үү орон хаалга хаачихлаа.
Би түүний хэлснээр шүршүүрт орон орондоо орон хэвтэж байгаад унтаад өглөө.
Хэн нэгэн намайг дуудсаар сэрээж орхилоо.
"Хёоми? Зүгээр үү?"
Сэүны эмээ байна.
Тийм шдээ... Хараал ид гэж... Би тэднийг зугаалгыг баллачихлаа.
Би дээш өндийн эмээ рүү инээн " би зүгээр дээ эмээ"
Эмээ миний гараас атган "Үнэхээр үү?"
"Тийм ээ, эмээ"
"Уучлаарай эмээ, би таны санааг зовоогоод"
Эмээ миний гарыг илэн "Хонгор минь зүгээр дээ"
"Эмээ та явж болно оо одоо би зүгээрээ эмээ"
"Ойлголоо тэгвэл чамайг би Сэүнд үлдээлээ шүү"
"За" би толгой дохив.
Эмээ гарсны дараа Сэүн орж ирлээ. Сэүн орж ирэн орны хажуудаа дах буйдан дээр суун эм рүү заан "Чиний эмүүд" гэлээ би толгой дохин эмийг аван уух гэж байтал "Чи эхлээд юм идэх хэрэгтэй шдээ"
"Үгүй дээ, би зүгээр"
"Чи идэх ёстой. Хүлээж байгаарай" гэсээр Сэүн өрөөнөөс гарлаа би Сэүныг хүлээх хоорондоо цонхоор далайг харж байх аж.
Хэн нэгэн хаалга тогшив. Хэрвээ Сэүн ба түүний гэрийнхэн байсан бол тогшихгүй орж ирэх байсан. Би хэн хаалга тогшдог билээ хэмээн бодон орноосоо босон хаалга онгойлголоо. Энэ Жинү байсан юм.
"Жинү-яа" би түүнийг тэвэрлээ.
Жинү гараа духан дээр тавин "Чи одоо хүртэл халуунтай байна"
"Өчигдрийн явдалд баярлалаа"
Жи түүнийг дотогш орууллаа.
"Чи яагаад өчигдөр ганцаараа ууж байсан юм?"
"Зүгээр уугаагүй удсан болохоор уумаар санагдаад" би худлаа хэллээ.
"Худалч... Юу болсон юм надад хэлэхгүй юм уу?"
"Жинү би үнэхээр зүгээрээ. Уумаар байсан юм тэгээд л болоо"
Жинү толгойгоо дохин сонин царайлан над руу харж байлаа.
"Чи найз залуутай болсон хэрэг үү? Тэр залуу чамайг олж чадахгүй байгаагаасаа болоод их сандарсан харагдаж байсан"
"Тиймээ" би зүгээр л инээмсэглэлээ.
"Тэгэхээр чи Солонгост бүр үлдэж байгаа хэрэг үү? Гэртээ очихгүй хэрэг үү?"
"Би энэ жилдээ очин0"
"Үнэхээр үү?"
"Тиймээ би чамд очих болохоороо хэлнэ ээ"
"Хёоми-" Сэүн орж ирэн Жинүг харан дуугүй болж орхилоо.
Сэүн Жинү харан "Энд юу хийж байгаа юм?!"
Жинү хурдхан шиг босон "Би ингээд явая даа Хёоми хурдан эдгээрээ" гэсээр шууд л гараад явчхав.
Сэүн надад авчирсан хоолоо өгөн "энэ"
"Баярлалаа"
"Өчигдөр яагаад уусан юм?" аххх дахиад л~~~~
"Би зүгээр л уумаар байсан юм за юу"
"Надаас хамт уухыг асууж болох л байсан би ч бас уумаар байсан юм"
Би Сэүн лүү хэлээ гарган "Мэдэхгүй ээ" гэхэд Сэүн над луу харан инээмсэглэлээ.
YOU ARE READING
/ДУУССАН/ {Миний хуурамч найз бүсгүй}
Action"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"