Prologue-souvenirs perdus

121 12 0
                                    

Эрхсийн найраг.
Энэ орчлонгийн бүүвэй.

     "

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

     "...Оддын уйлаан газарт шингэн цэцэгсийг ундаалж, эрхэст мандаж, огторгуй хооронд хэрэн тэнүүчилнэ. Сайхан мөртлөө харуусам шөнө чиний хоолой тэртээх цэцэрлэгт дуулдана..."

Нүдээ аниад аажуухан нээхдээ би түүний харцтай тулгарав.

"Тэгээд ямар байв"

     Инээмсэглээд түүнлүү харахдаа би яагаад ч юм хөнгөхөн гунигт автчихсан байлаа.
"Зүгээр л байна шүү дээ. Шүлэгний дэвтэр ээ надад уншуулахгүй юм уу. Дандаа л нууж байх юм"

"Чи өөрөө ч бичиж чадна. Хэрвээ чи өөрөө бичдэг болчих юм бол. Минийхийг харах шаардлагагүй болно"

Би санаа алдаад түүн лүү харав.

"Тэгвэл би хүсэхгүй байна. Надад чинийх л байхад хангалттай"

    Гараа аажуухан явуулсаар нуруугаар нь оруулаад тэвэрлээ. Үргэлж үнэрлэхийг хүсдэг үнэр нь, дэрлэхийг хүсдэг мөр нь байхад би магадгүй энэ орчлонгийн хамгийн азтай эмэгтэй байх.

"Миёү, маргааш эмч рүү хамт явахгүй гэж үү"

"Үгүй ээ, би очихыг хүсэхгүй байна"

"Яагаад?"

"Яагаад гэвэл. Миний эм энд байгаа болохоор"
тэгээд би түүний үнэрийг үнэрлэв. Уртаас урт гэгч нь. Мөрөн дээр нь нүүрээ наагаад өчигдөрхөн очсон бидний далайн эрэг нүдэнд үзэгдэв. Дараа нь бидний хамгийн жаргалтай үеүүд.

  Сүүлд нь бидний анх уулзсан өдөр харагдаад хоосон өрөөнд, хоосон орон дотор би ганцаар сэрэв. Гадаа бороо орсоор.

Нэг л зүйлийг санахгүй байна.
Миний алдсан дурсамжууд.
Алдагдсан дурсамжууд. 


All Right ReversedCredits to Luna

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

All Right Reversed
Credits to Luna.

2020.04.27💫

________

Prologue хэсэг нэмж чадаагүй учраас олон хэсгийн дараа ийм хэсэг нэмсэнд уучлаарай.
Prologue нэмчихвэл арай ойлгомжтой болох байхаа гэж бодлоо :)

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now