Part1

3.4K 122 7
                                    

Өөрийн амьдралыг өөрөө бүтээхийг хүссэн гэнэн томоогүй үе.  Би онцгой зүйлгүй жирийн л нэг сурагч.


Энгийн гэдэг үг миний гол зүйл. Хэнээс ч илүү биш, бас илүүд шунахгүй л байх хэрэгтэй биз дээ?


Толинд тусах миний царай... Хөөрхөн байна. Үсээ зүгээр л доор боогоод сул цамц өмссөн ч хөөрхөн л байна.

              Бурхан өгсөн зүйлсийнхээ хэрээр буцааж авдаг. Чи сахиусан тэнгэр байсан ч төлөх төлөөс чинь багасахгүй. 

Амьдралд хичээгээд ч өөрчлөгддөггүй зүйл гэж бий. Баян бас ядуу гэх статус. 

Манайх гэдэг айл ядуу гэх ангилалд нь багтддаг. 

Надад ердөө хоёрхон сонголт байв. 

Нэг нь насаараа бүтэхгүй зүйлийг мөрөөдөн суух. Нөгөөх нь хичээх гэх. 

Мэдээж би хичээнэ. Хөөрхийлөлтэйгөөр амьдралаа дуусгахыг хүсэхгүй учраас.

                    Солонгос улсын хамгийн өртөг өндөртэй, дээд зэрэглэлийн сургууль. Гайхалтай биш гэж үү? Энэ насны минь мөрөөдөл энэ сургуулийн сурагч болох байлаа.

Бүтэн арван жилийн хөдөлмөр өнөөдрийн тэтгэлэгт хөтөлбөрийн  хариу гарах хэдхэн хоромд шийдэгдэх нь....

Тун ч халуун өдөр байх бөгөөд сургуулийн хананд нэрсийг хадахыг хүлээж, битүүхэн түгшиж байсан ч гүнзгий амьсгаа аваад тайвшрахыг хичээнэ.

Эцэст нь... хананд нэрсийг хадав.

Яаж мэдэх вэ дээ. Доороос нь харвал амар юм шиг санагдсан юм.

Гэтэл нэгдүгээрт " ПАК ХЭРИМ" гээд тодоос тод биччихсэн байв.


Гайхалтай. Би чадлаа. Сайн байлаа Пак Хэрим. Эцэст нь би чадлаа. 

          Энэ гайхалтай мэдээг хамгийн түрүүнд хэнтэй хуваалцах талаараа бодох гэж хугацаа шаардсангүй. ЭЭЖ...


Ээжийнхээ ажилладаг айлын гэрийг ганцхан удаа хаягийг нь сонссон ч хэт баярлаж догдлосондоо нэг л мэдэхэд өндөр чулуун ханатай, төмөр хаалганы урд тулан зогссон байв.

《Still with You》Where stories live. Discover now