Халтайсан залуу

1.5K 96 13
                                    

Их сургуулиа арай гэж төгссөн над шиг хүнд амьдрал шинэхэн санагдаж байлаа. Би одоо л ажиллаж, их хэмжээний цалин гар дээрээ барьж эрх чөлөөтэй амьдарч чадах нь. Гэхдээ хаана ажилд орох хэрэгтэй юм бол? Ярилцлага өгсөн компаниуд хариу хэлэхгүй байхыг бодоход тэнцээгүй л гэсэн үг байх даа.

Мөрөөдөл минь дуучин болох байсан ч ээж аав хоёр минь үүнийг дэмжилгүй эмч, инженер, эдийн засгийн чиглэлээр явахыг зөвлөж бүр ч шаардсан юм. Би уул нь чадах л байсан юмсан. Одоо 23 давж яваа залуухан бүсгүй. Гэхдээ л одоо миний насанд боломжгүй гэдэг тохирно. Бага насны мөрөөдөл байж гээд орхих нь зөв.

Цаг ч орой болж. Өөр ямар компаний ярилцлага өгөх дутуу билээ? Гэж бодсоор түрээсэлж амьдардаг гэрийнхээ хаяанд ирэхэд гэдэс дуугарах сонсогдлоо. Хувцсаа солиод буцаж явж CU-д бэлэн гоймон идье даа...

Гоймонгоо болох зуур ганц үлдсэн ярилцлагын компаниа судлан суулаа. Захирал нь царайлаг юм аа. Залуухан ч юм. Гэхдээ хүмүүс эднийх 20 хүнээс нэгийг нь л авдаг гэж байна. Боломж ч бага бололтой гэж бодсоор хүчтэй гэг чинь санаа алдлаа.

Гэтэл хажуу ширээнээс хэн нэгэн их л баяртай байгаа бололтой инээгээд байх нь тэр. Сайхан юм аа! Их л жаргалтай амьдарч байна энэ хүн. Үгүй бололтой! Уйлж байгаа юм шиг инээгээд байна.

Зүгээр байгаа? Би очиж туслах хэрэгтэй юм болов уу?

Зүгээр байгаа ч гэх шиг. Өөрийгөө яая гэж байж юун хүнд анхаардаг юм. Очоод нус, нулимсыг нь авж өгөх гээ юу?

Уйлаад хэцүү байсан тул чихэвчээ зүүн дуу тавин гоймонгоо идэж хажуугаар нь хэд архи татаж эхэллээ. Надад ч ганц хэцүү биш байгаа бололтой. Энэ хүн ч уйлахаа зогсоохгүй юм. Чихэвчээ аваад тайван гоймонгоо идмээр байдаг...

Гоймон минь талдаа орж байхад өнөөх уйлж, инээхийн голоор байсан залуу урд ирээд суучихав.

Би: Эцэг чинь! Хүн цочоогоод.

Өнөөх залуу нулимсаа шудран: Энэ гоймон чинь гоё үнэртээд байна. Өлсөөд байна.

Би түүний сууж байсан ширээний зүг харахад 4,5 архины шил. Энэ ч зүгээр хэрэг биш шүү! Гэж бодон: Ажушши үгүй ээ. Надаас 3,4 л ах бололтой. Та их уусан байна. Одоо харих хэрэгтэй. Цаг ч орой болж.

Тэр толгойгоо хүчтэй сэгсрэн эсэргүүцэж байгаа бололтой байснаа миний урдах гоймонг татан ухаангүй идээд эхлэх нь тэр. Би энэ халтайсан галзуу ч гэх үү өрөвдөлтэй ч гэмээр залууг хамгийн сайн найздаа харуулах хэрэгтэй гэж бодон бичлэгийн хийн явуулаад дахин зураг дарах гэхэд тэр гоймонгоо идэнгээ нааш харж инээн peace ✌🏻гарган: Гоё зураг дар л даа! Инээж байхад.

Knock KnockWhere stories live. Discover now