Зүгээр ээ би чинь Дэгү

558 71 2
                                    

Тэхён нааш гараа савчин: Аёон энд!

Би инээмсэглэн ачаагаа чирсээр очиход Мин Юнги ирээгүй байлаа. Захирал байж цаг магаа барьж мэддэг юм уу? Гэхдээ машин хөдлөхөөс өмнө бие засах хэрэгтэй бололтой.

Би: Тэхён аа! Миний утсыг барьж байгаарай. Би нойл орчхоод ирье? Гэсээр компанийн ариун цэврийн өрөө лүү явлаа.

Аёоныг явсан хойгуур утсанд нь дуудлага ирэхэд Тэхён хартал "Хөгийн архичин" гэсэн байх нь тэр. Тэхён гайхахын зэрэгцээ Аёоныг дарамталдаг хэн нэгэн байдаг бололтой утсыг нь авж өнөөх хүнийг нь айлгая гэж бодоод авах товч дээр дарахад залхсан байрны сөөнгөдүү хоолойтой хүн "Аёон, хаана байгаа юм?"

Тэхён яах аргагүй түүнийг дээрэлхдэг хүн бололтой гэдэг бодолдоо бүрэн итгэж хоолойгоо засан баргил болгоод "Манай найз бүсгүйтэй ярих хэрэг байгаа юм уу?"
Гэхэд нь Юнги ч мөчөөгөө өгөлгүй хоолойгоо өндөрсгөн "Хэний найз бүсгүй юм?!"

Тэхён эргэлзэн хэнийх гэхээ бодон "Ча Инүгийн!"

Юнги утасныхаа цаанаас гайхан утсаа нэг нүүрнээсээ холдуулаад "Инүтэй болзоод байгаа хэрэг үү? Инү шууд л тэнд очих ёстой доо?" гэж бодсоноо тасаллаа.

Би ч сайхан биеэ засаж авчхаад Тэхёны зүг гүйн "Сургуулийн аялал эхлэх гээд байхад багш хааччихав даа?! Тэнэг өвгөн чинь!"

Тэхён: Чи захиралтай ширүүн харьцдаг. Дээр та хоёр тэврэлдэхийг харсан.

Би: Аан тэр үү? Тэр юу ч биш ээ. Хөхөвчийг нь шалгаж байсан юм.

Тэхёны нүд томрон: Юу?! Үнэн юм уу?

Би инээн толгой дохиод: Үнэн гэсэн. Надад сэтгэлээ нээж уйлсан нэг өдөр.

Тэхён нухацтай царайлан: Би эрэгтэй нь гэж бодсон ч эмэгтэй нь байжээ. Их л эмзэг бололтой.

Би: Харин тийм ээ. Эмэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг л харьцах хэрэгтэй.

Тэхён: захирал ирж байна гэхэд эргэж харан Юнгигийн зүг харахад тэр их л том цүнх бариад ирж явах нь харагдлаа.

Би: Тэхён цаадах чинь даахгүй байх шиг байна. Эмэгтэй нь юм чинь очиж юмыг нь өргөөд өгчих.

Тэхён: тийм шүү гэсээр явлаа.

Юнги: Яагаад хүрээд ирэв, Тэхён?

Тэхён ачааг нь аван: Би өргөе та даахгүй шүү дээ.

Юнги хачин царайлан: би чадах л юмсан гэснээ нааш ирэн: Аёон чи Инүтэй үерхээд байгаа юм уу?

Knock KnockDonde viven las historias. Descúbrelo ahora