Даварсан залуу

659 75 3
                                    

Түүний араас гарахад тэр өөр нэг залуутай юм яриад явах нь тэр. Өнөөх цоорхой өмдөт байх шив. Энэ хоёр бие биенээ таньдаг бололтой гэж бодоод буцаад компани руугаа орлоо.

Хусог: Яагаад буцаад ирэв?

Би: Өөр хүнтэй юм яриад зогсож байхаар нь хүрээд ирлээ.

Хусог: Тэгвэл ярилцлагад хэнийг тэнцүүлэхээ бусад захирлуудтай ярилцаад шийдэх үү?

Би: Тэгье. Хурлын танхимд 10 минутын дараа уулзъя.

-Аёоны талаас-
Тэхён гэх залуутай хамт кафе орон будгаа арилган суухад тэр нааш их л нухацтай харсаар: Чи будаггүй ч гэсэн хөөрхөн харагдах юм аа.

Би инээмсэглээд: баярлалаа.

Тэхён: Хүүхэд эх барих аймар байсан уу?

Би толгой дохин түүнд ямар санагдаж, юу болсон талаар ярьж байхтай зэрэгцэн захиалсан зүйлс маань ч ирлээ.

Тэхён: Чи тэгээд энд юугаар ажилд орох гэж анкет ээ бөглөсөн юм?

Би: Маркетинг. Би реклам эдр гээд хүний хийсэн юмыг олонд таниулах дуртай. Энэ уйтгартай салбараас. Гэхдээ өнөөдөр болсон зүйлээс хар л даа. Би ч тэнцээгүй байх өө.

Тэхён хөхрөн: Харин л дээ. Мин Юнги, Жон Хусог гэх хоёр захирал нь их сургуульд сурч байхдаа л энэ архиныхаа амтыг гаргаж, компаниа ийм болтол нь хөгжүүлсэн гэдэг. Мэдээж хоёул баян айлын хүүхдүүд ч сургуулийнхаа төлбөрийг өөрсдөө төлдөг байсан гэж сонссон.

Би уулга алдсаар: Үнэхээр лаг улс байх нь ээ?!

Тэхён толгой дохин: Тэднээр би үнэхээр бахархдаг болохоор энд орохыг хүссэн. Би өнгөрсөн жил сургуулиа төгсөөд орох гэсэн ч ажлын туршлага дутуу болохоор нэг жилийн дараа ирээрэй гээд.

Би шууд л санаа алдан: Тэгвэл би ч худлаа юм байна. Надад нэг ч туршлага байхгүй.

Тэхён: Аз гэдэг зүйлд найдах хэрэгтэй. Үнэхээр их хүсвэл аз хаалгыг чинь тогшоод л ороод ирдэг юм.

Би инээгээд: тийм л байгаасай гэсээр гадаахыг харна. Бороо одоо ч ороод л сэтгэл санаатай минь яг адилхан газраар нэг урсаж байна даа.

Тэхён: Хэд хоногоос чи нөгөө төрсөн хүүхэд дээр очих уу?

Би инээмсэглэн: Тэгнэ ээ. Тэр хүүхэд бараг миний төрсөн дүү л гэсэн үг!

Тэхён гэх залуутай сайхан танилцаж олон зүйлс ярьж аван гэрийн зүг сэтгэл санаа тайван явлаа. Тэр яг хүн луйвардаж мөнгө салгавал хамгийн амжилттай байх хүн шиг санагдсан. Гайхах зүйл алга. Түүний өмнөх ажиллаж байсан компанийн захирал өвгөн нь туслах ажилтнаас нарийн бичиг болгосонд. Хийх зүйлээ хурдан шуурхай хийдэг, товч тодорхой, чин сэтгэлээсээ, хүнд итгэл үнэмшил төрүүлж сэтгэл санааг нь өргөхдөө ийм сайн. Нэмээд үнэхээр царайлаг! Би бараг өнөөх архичны компанид орохгүй байсан ч зүгээр юм шиг санагдаж байна. Гэхдээ л миний ганц найдвар юмсан...

Knock KnockWhere stories live. Discover now