Цагаан бамбарууш Минмин

519 72 4
                                    

Би: Аёоныг дууд.

Тэхён хэсэг хугацааны дараа утсаар: Ирээгүй, өвдсөн гэнэ ээ.

Би: Ойлголоо.

Яагаад өвдсөн байх уу? Арай хөдөө хүйтэнд зургаа даруулснаас болоод? Өчигдөр бас ханиагаад байсан. Караокэдэж байхад цээжээ дараад байсан. Явж байхдаа нойрмоглоод.

Мин эгч рүү залган: Аёон хэд хоногийн акт авсан юм?

Мин эгч: 7 хоног байх. Хөөрхий минь гараа хугалсан энэ удаа хатгаа аваад...

Би: Хатгаа гэсэн үү?

Мин эгч: Тхх. Яасан? Санаа чинь зовоо юу?

Би: Юу гэж дээ? Тэр марзан эмэгтэйд.

Мин эгч: Та хоёрыг ноотой гэдгийг мэднэ шүү. Гэрийн хаягийн авах юм уу? Заа чи аягүй бол мэднэ дээ.

Би: Юу гээд л тэднийд очих вэ дээ?

Мин эгч: Цаадах чинь гаатай шоколад, халуун шоколаданд дуртай шүү.

Би: Хэрэггүй ээ.

Ажил таран 18:00 цаг.

Гаатай шоколад, халуун шоколад авчихсан. Өөр юу авах вэ? Юу хэрэгтэй юм бол? Өвчтэй гэрээсээ гарч чадахгүй байсан чинь сарын тэмдэг нь ирэх ч юм уу? Нойлын цаас нь дуусвал яана аа? Бас хүнс нь? Усанд хийгээд болгочихдог зутан авъя. Хүнс ногоо, мах. Амттанд дуртай юм чинь хэдэн чихэр, чипс авлаа.

Хоёр гартаа ууттай юмнуудаа барьсаар машиныхаа ард тавьчхаад хөдлөх гэснээ түр азнан бодлоо. Яаж ч бодсон эрүүл орвол намайг өөрт нь сэтгэлтэй гэж бодно. Тиймээс өөр дээрээ архи цацахаар шийдээд буцаад дэлгүүрээс архи авахаар ороод,

Би: Эдний компанийн архи муухай ч амттай, үнэр нь сул. Энэ чинь ямар хөөрхөн модельтой архи вэ? Тийм байх аа! Манай компанийн архи байсан байна гэж өөртэйгөө ярьсаар компанийнхаа архийг тавиураас авахад хажууханд ээжтэйгээ өнгөрч явсан жаал: Ээж ээ, энэ ах таны хэлдгээр архинд донтоод солиороод, ганцаараа ярьдаг болчихсон юм уу?

Ээж нь шивнэн: Битгий тэг миний хүү. Чамайг цохиод авж магадгүй шүү!

Хүү: Цус сорогч шиг зэвхий царайтайн тэ?

Ээж нь: Чимээгүй шивнээд ярьж бай!

Би тийм аймар харагддаг гэж үү? Архиныхаа шилэнд царайгаа ойлгон харахад сайхан л залуу байна даа. Ээж, хүү хоёр мэдрэмжгүй юм.
---
Аёоны гэр лүү орохоосоо өмнө архиа алган дээрээ асган биеэрээ нэг шавшин согтуу дүр эсгэн: Аёооон!! Хаалгааа?!

Knock KnockWhere stories live. Discover now