Эх барьсан нь

669 85 22
                                    

Жаахан ханилгаагүй залуу юм аа. Баярлалаа ч байхгүй хувцас, хунараа бүгдийн орхиод яваад өгөх юм. Бас лаг машинд суучихжээ гэснээс утас нь сүүлд гарсан утас байсан юм байна. За тэр хамаа алга. 2 цагийн дараа ярилцлага эхлэх нь ээ.

Хурдхан гэг чинь усанд ороод үсэндээ долгион оруулан, нүүрээ хөнгөхөн будаад хувцсаа өөрийг өмсөхөөр шийдлээ. Өмнөх ажлууд намайг тэнцүүлээгүй. Тэр хувцаснууд л таалагдаагүй байх. Энэ удаа тэгвэл энэ төгс бие хаа, царай төрхөө их гаргаад гоо сайхнаараа тэнцэх болно. Хэдийг болтол хэдэн буудал чирүүлсэн юм шиг төрхтэй байхав? Яг л өмнөх компаниуд миний чадвар, сэргэлэн байдал биш гадаад төрх харчихлаа. Айдол болох мөрөөдөлтэй байсан охин яаж хувцаслаж, хөөрхөн гэдгийг харуулаад өгье!

 Айдол болох мөрөөдөлтэй байсан охин яаж хувцаслаж, хөөрхөн гэдгийг харуулаад өгье!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ийм хөөрхөн амьтан байсан бил үү би чинь?!! Аввв!!! Өнөөдөр яах аргагүй тэнцчихжээ. (Twice-Sana-тай төстэй царайтай шүү)

Гэхдээ бороо орж байгааг мартчихжээ. За гайгүй биз гэж бодоод шүхрээ барин гарлаа. Өнөөх халтайсан залуу их норсон байх даа.

Ярилцлага өгөх архины компани 15 минутын зайд болохоор борооны үнэрийг үнэртэн инээмсэглэн алхана.

Яарах зүйл байхгүй биз дээ гэж бодон цагаа харахад 5 минутын дараа эхлэх ёстойг анзааран сүнс зайлах шиг л болох нь тэр. Гэрийн цаг хараад гарахад 8:31 болж байсан биз дээ? Тэр цаг 7 хоногийн өмнөөс зогсчихсон гэдгийг таг мартаж!!!

Өндөр өсгийт дээрээ сандарсаар гүйх замдаа халтирч урдаа явсан залууг түлхээд хоёул газар уналаа.

Би өндийн: яанаа зүгээр үү?

Залуу хөмсгөө зангидан босоод: Ярилцлагын өдрөө бүдрээд. Азгүйдэх нь л дээ гэснээ нааш харан уурласан царай нь бага зэрэг гайгүй болоод: Таны хөл-

Би: Уучлаарай! Яарахгүй бол болохгүй нь! Гэсээр түүнийг хаян гүйлээ. Кинон дээр гардаг шиг л яг очихтой минь зэрэгцэн миний нэрийг дуудаж би ч хувцас хунараа засан нэг гүнзгий амьсгаа аван 4 хүнтэй ороход нөгөө халтайсан залуу маань их л гоё хувцастай шүүгчид дунд суугаа харагдана. Нэр нь Мин Юнги байх нь.

Knock KnockWhere stories live. Discover now