Миний шинэ улирал

571 63 7
                                    

Мин эгч дуу алдан намайг дуудан: Аёон хурдан хүрээд ир! Энийг хар даа! Гэхэд нь очоод харахад миний зураг дэлгэцээр дүүрэн байх нь тэр.

Би: Юу вэ?

Мин эгч: Чи од болж байна. Зар сурталчилгаа цацагдсан даруйд. Өчигдөрхөн л цацагдсан байхад.

Би толгой дохин гайхсаар дэлгэц рүү ширтэнэ. Миний зургийг янз бүрээр янзалж, эффект нэмсэн байна. "Хөөрхөн эмэгтэй юм аа" , "Кинонд тогловол ч!" Гэсэн сэтгэгдлүүд.

Мин эгч: Би хэрвээ рекламд тоглосон бол ч чам шиг болохгүй юу?

Би: Би уул нь Инүгийн ард архи уугаад инээж байгаа үйлчлүүлэгчээр л гарсан даа. Яагаад ийм сүртэй?

Мин эгч: Дэлгэц гэдэг ийм л хүчтэй! Чи ч од боллоо доо. Инстаграмаа шалга даа.

Би толгой дохин хэлснээр нь харахад миний дагагчид 29 мянга болсон байлаа. 277 дагагч байсан шүү дээ...

Мин эгч хажуунаас шагайн харснаа уулга алдан босоод алгаа хэд чанга ташаад: Манай тасгийн гүнж, шинэхэн өсөж яваа од Аёон! Бүгд алга ташаад!!!

Надад бага зэрэг гэнэтийн, эвгүй байсан тул: Баярлалаа, ингэх хэрэггүй ээ! Хэмээн 90 градус бөхийчхөөд буцан суудалдаа суулаа.

Сүүлийн зураг маань их лайк авсан байсан тул түүн дээр нь даран хальтхан гүйлгээд харж байтал цэнхэр тэмдэг авчихсан (verified) захирлын инстаграм хаяг байх нь тэр. Нүүрэнд гэнэт л инээмсэглэл төрөөд түүнд инстаграм байдаг байхнээ...гэж бодсоор харахад "Ээ бурхан минь!!!" Компани удирддаг захирал биш моделын хаяг шиг л сүртэй зургууд намайг угтлаа.Бас Инү гээд зураг авалтын багийнхантай бөөнөөрөө авахуулсан зураг байх бөгөөд тайлбар нь "Шинэхэн архины амтыг дэлгэцийн урлаг ашиглан та бүхэнд хүргэх гэж бид хичээнгүйлэн ажиллаа. Амсаж үзээрэй 😉"

Үүнийх нь дор хүмүүс:
"Мин захирал үнэхээр царайлаг юм аа! Инүгээс дутах зүйл алга. Та хоёрт дурлачихсан болохоор авч ууна аа!"

"Зөв ухаалаг хүн шүү!"

"Мин захирлын хажууд зогссон залуу ямар царайлаг юм бэ?! Захирал нь ч царайлаг, ажилтнууд нь ч царайлаг!" Тэхёныг бичсэн байна.

"Тэр нөгөө Инүгийн ард архи ууж байсан эмэгтэй байна. Түүний инстаг мэдэх хүн байна уу? Өөр тийшээ харсан ч ийм хөөрхөн харагдаж бас болдог оо?!" Би нээрээ л өөр тийшээ харчихаж.

Энэ постыг нь үзчихээд дараагийн зураг руу ортол өөхөхөхө миний дарсан зураг байх шив. Баахан баашилж олон янзаар даруулсан байж ганцыг нь л тавьжээ.

Knock KnockWhere stories live. Discover now