Дуулдаг булчин?!!!

503 72 6
                                    

Аёон доголсоор өрөөнд орж ирээд бөхийсөн үү яасан толгой дохих шиг болсноо: Сайн байна уу? Захирал аа?

Би: Наад царай чинь яагаад намайг их л үзэн ядсан харагдаад байна аа?

Аёон инээх аядан: Үгүй ээ! Энийг өгөх гэж орж ирлээ. Мин ахлах явуулсан.

Хөл муутай хүнийг энэ эгч одоо галзуурсан юм байх даа?

15 давхарт Мин эгч хөхрөн удахгүй над руу залгаж загнах байх даа? Гэсээр догдлон утсаа ширтэнэ.

Би: Юу юм?

Аёон: Ясны шөл гэсэн байх аа?

Би: Хамт идэх үү?

Аёон санаа алдан: Хэрэггүй ээ~

Би: За тэгвэл яв. Аа тийн! Сэри ихэнхдээ 7 гээд ажлаасаа ирдэг. Тэр үеэр би чамайг үүдэнд хүлээж байгаад хамт лифт рүү ороод инээлдэнэ. Тэгээд Сэри та хоёр үсдэлцээд алалцана шүү.

Аёоны нэг хөмсөг өргөгдөн наашаа яг л галзуу хүн харсан мэт харан: ЯААА МИН ЮНГИ!!!!!! БИ ЯГ ОДОО ЧАМАЙГ ЭНД ЦААШ НЬ ХАРУУЛЧИХЪЯ Л ДАА!!! гэсээр ханцуйгаа шамлан хурдан, хурдан алхан ширээний урдаас үсийг минь зулгаан: ИНГЭЭД ЧИ ДАХИЖ ХЭЛЭЭД ҮЗЭЭРЭЙ!
Гэснээ гараа атган нүүр шанаадаад: МЭДРЭЭД БАЙСАН ЮМ АА!!! НЭГ ДАЛЧИГНАСАН АРХИЧИН ЗАХИРАЛ НЭРТЭЙ ЮМ ХҮН ӨДӨЖ ХОРГООГООД ЗҮГЭЭР БАЙХГҮЙ БАЙСАН НЬ ИЙМ БАЙЖ Л ДЭЭ!!!

Би: Яааа!! яааа!!!! Тавиач ээ! Гэсээр түүнийг өөрөөсөө түлхэж ядахад тэр ширээн дээр гарч зогсоод гипстэй хөлөө дээш өргөн: Би таеквондон хар бүстэй гэж мэдэх үү гэснээ мөрийг минь цохин би газар уналаа.

Тэхён хаалга нээн: Захирал аа? Юу болов оо? Гадаа үнэхээр их чимээ гараад-Аёон чи зүгээр үү? Яагаад уйлаад?

Би газраас босон түүний зүгт харахад Аёоны үс арзайчихсан ширээн дээр уйлаад сууж байх нь тэр.

Тэхён ойртсоор чимээгүйхэн: Аёон?

Аёон өвдгөө тэврэн уйлсаар...

Тэхён нааш "Та юу хийчхэв ээ?" гэсэн харцаар харан яахаа мэдэхгүй ойртсоор түүнийг илэх бол Аёон түүний гарыг саваад: Би энэ ажлаас гарна гэснээ гутлаа углан догонцсоор гарлаа.

Жоохон л тоглосон байхад ингэж их гомдлоо гэж үү?

Тэхён ширээн дээрхийг цэгцлэн: Та тоглочхоо юу?

Би санаа алдан хувцсаа янзлаад: Бага зэрэг л.

Тэхён: би яагаад бууж өгснийг мэдэх үү?

Knock KnockWhere stories live. Discover now