100 хувь эмэгтэй Хусог

535 70 2
                                    

Аёонтой хамт хооллохоор болон компаниас жаахан хол түүний сонгосон газар ирлээ.

Аёон муухан инээмсэглээд: Энэ жаахан тиймхэн байна уу? Би их сургуульд сурдаг байхдаа ирдэг байсан юм.

Би толгой сэгсрэн: Үгүй ээ зүгээр газар байна. Сургуулийнхаа төлбөрийг өөрөө төлөх гэж Хусог бид хоёр ийм газарт ажиллаж тэндээ л иддэг байсан.

Аёон: Нээрээ тийм ш д. Гэхдээ энд хүн бараг л алга.

Би: Хоёулаа хүн.

Аёон хөхрөн: Хүний үгийн алдаа дээр ажиллахдаа сайн гэж.

Би түүн рүү ширтэн: За хүссэн хоолнуудаа захиал.

Аёон: Энэ газрын дараа амттан бас авна шүү. Кафе ороод бас кофе. Өөр чинь. Би хариад тахиа иднэ. За байз бас уух уу? Дэмий юм уу? Согтчихоод надаас та аягүй бол салахгүй дээ. Тийм болохоор орой очоод идэх тахианы мөч авч өгөөрэй.

Би ярвайн: Өөдөөс гахай хараад яриад байгаа үзэгдлийг хэн ч тайлбарлаж чадахгүй л байх даа?

Аёон хоёр гараа элгэндээ аван нааш гомдсон харцаар харан: Өөрөө л авч өгнө гэчхээд дараа нь ингэх байсан юм уу? Хэлсэндээ хүрэх гэж намайг нээх гуйлгуулаад л, үгээр идээд. Та ёстой муухай байна шүү гэснээ бага зэрэг ханиалгалаа.

Би: Яагаад ханиалгаад байгаа юм?

Аёон буцаад инээмсэглэн: Хөдөөнөөс ирснээс хойш ханиалгаад байгаа. Гэхдээ зүгээр ээ.

Хэнэггүй гэдэг нь.

Аёон мэнюгээ дэлгэн захиалгаа өгчхөөд: Та юу идэх үү?

Би: Чи надад сонгочхоо.

Аёон ч хэлснээр хийчхээд утсаа гаргаж инстаграм орж харж байгаа бололтой инээмсэглэн: Манай Хусог захирал ч царайлаг юм аа.

Таарсан таар шуудайнууд. Манай гэчихжээ. Ер нь энэ чинь эмэгтэй Хусог юм биш үү? Гэж бодоод түүнийг дээрээс нь доош сайн шинжин харлаа. Тийм ээ 100 хувь эмэгтэй Хусог.

Аёон гайхсаар: Яагаад над руу ийм аймар хараад байгаан?

Би: Манай ч гэх шиг.

Аёон: Заа~ Уучлаарай! Танаййй Хусог царайлаг байна.

Би: Чи ер нь эрчүүдийг бүгдийг нь л царайлаг гэж хардаг юм биш үү?

Аёон утсаа оролдсон чигтээ: үгүй ээ. Та, Инү, Тэхён, Хусог захирал л царайлаг.

Би????? Үүнийг нь сонссон би инээмсэглэхгүй байж чадсангүй утсаа гарган өөрийгөө тольдох гэтэл Аёон: Суга гэнэ үү?

Knock KnockDonde viven las historias. Descúbrelo ahora