Захираланцар

610 80 3
                                    

Юнги гэрт орж ирснээ: Яагаад саравч гаргаж өгөхгүй байгаа юм? Шатлаа!

Би: Олон юм ярилгүй энд суу. Захирал болчхоод ингэ тэг гэж заана шүү.

Юнги ярваганасаар орж ирэн: дараа дахиж танайд ирэх ч гүй угаасаа.

Би: Ашгүй дээ. Ашгүй.

Юнги: Ямар азаар чамайг нарийн бичиг ээ болгоогүй юм?

Би: Ямар азаар би маркетингаар сурсан юм?

Тэр гэнэт чимээгүй болсонд гайхан арагшаа харахад тэр өөрийнхөө орхиж явсан хэдэн хувцсаа бариад ам нь ангалзана.

Би будаагаа агшаачхаад: юу болоод ярьж чадахаа байчхав аа?

Юнги: Энэ...Энэ хувцаснууд маань. Тэдэнд юу тохиолдоо вэ?

Би: Чи өөрөө угаасан санаж байна уу?

Юнги: Санаж байна л даа. Гэхдээ хар хувцас ингэж аймар өнгөө алдана гэж байх уу?

Би: Миний цамцыг угаасан усандаа угаасан биз дээ?

Юнги: Цайруулагчтай байсан юм уу?

Би: Тийм юм байна. За чи юун сүртэй юм ер нь. Энэ хэдэн хувцас чинь зах дээр 5000 вон гээд байдаг хувцас шиг л байсандаг.

Юнги: Америкаас 1500$-оор авсан. Тэр өгсөн болохоор нандигнаад шошгын хүртэл хадгалдаг. Анхны цалингаараа авч өгч байсан юмсан.

Би буцан гал тогоондоо ногоогоо арилгаад: Сэри юу? Их нандин холбоотой байжээ?

Юнги: Чи яаж мэдсэн юм?

Би: Таамагласан чинь бүр үнэн байжээ.

Юнги: Архи уусан өдрөө би ам алдчихсан уу?

Би: Тэгсээн.

Юнги: Гэхдээ байна аа...Миний зургийг битгий хүмүүст харуулаарай.

Би: Тэгвэл нэг юм байна.

Юнги: юу юм?

Би: Ойрын 20,30 жилдээ намайг халж болохгүй шүү!

Юнги инээмсэглээд үсээ бага зэрэг янзлан: Чиний юу гэх гээд байгааг ойлгочихлоо.

Би ногоогоо угаачхаад гараа хормогчдоо арчин: Юу гэж ойлгосон юм?

Юнги: Надтай удаан байх гээд л. Зүгээр дээ. Чи надад таалагдвал хажуудаа нарийн бичиг болгож болох юм.

Энэ их хөөрчихсөн гар юм гээч? Царай нь тийм биш хэрнээ. Яадаг хачин залуу вэ?

Би: Чам шиг намхан, жижигхэн, туранхайдуу талдаа, хувхай цагаан, онгироо залууд дурлаад би ийм юм яриад сууж байхаар харагдаад байна уу?

Knock KnockWhere stories live. Discover now