Архичны цомог

565 78 8
                                    

Гар эдгэрч зүгээр болох ямар ч сайхан юм. Гэхдээ эдгэх 2,3 долоо хоногт захирал манайд 3 удаа ирснийг дурдах нь зүйтэй байх.

Эхний 2 өдөр дараалж согтуу ирсэн.

Би: Очлоо доо очлоо! Юун заваан чанга нүддэг юм?! Гэсээр тайлахад захирал улаан согтуу юм хөхрөөд зогсож байсан юм даа. Цаг 23:32.

Гадаа хүйтэн байсан тул хувцаснаас нь зуураад оруулахад тэнэг юм: ХҮН АЛЛАА!!! АВРААРАЙ! Гэж тэрүүгээр нэг орилсноо буцаж гарах гэж хаалга баахан нүдээд. Тэр дэлхий дээрх хамгийн яршигтай хүн байх аа!

Би: Уйлахаа болиод бариулаа доош нь дараад гар! Орох гэж өөрөө баахан хаалга нүдчихээд! Тэнэг ш д.

Юнги нааш уруулаа унжуулан алхаж ирээд: Бариул гэж хэн юм бэ дээ?!!!! Гэснээ буланд очоод цааш хараад хэвтээд нам унтчих нь тэр. Санаа алдаад хөнжил дээр нь тавьчхаад унтахаар зэхлээ.

Маргааш нь тэр ажил дээр юу ч болоогүй юм шиг сууж байсан гээд боддоо?!

Гэхдээ шөнө нь дахиад л улаан согтуу ирээд...

Юнги хаалга өөрөө нээчихсэн гэрийн эзэн шиг орж ирээд найгасаар уутан дотроос баахан идэх уух юм гаргаад: Чамдаа аваад ирлээ?!

Би чипсээ идэхээ болин түүнийг хэрхэн орж ирсэн, яаж аашилж байгааг эргэцүүлэхийн тулд автоматаар хэсэг зуур гацсан нь энэ байлаа.

Түүнийг хараагүй царайлан буцаад ТВ гээ үзэхэд тэр нааш мөлхөж ирэн хөхрөөд: Ууртай байгаа юм уу?

Өчигдөр хангалтгүй байсан бололтой!

Тэр буйдан дээр гарч ирээд намайг дараад авах нь тэр.

Энэ муу архичин ингэх гээд л уугаад байж л дээ! Яах уу?! Гэж бодсоор зүрх салгалж ядан хэвтэхэд тэр хөхрөн духан дээр үнэсээд зүрхний цохилтыг минь сонсох гээд эргүүлээд тэврээд хэвтчихэв.

Юнги: Намайг харахаар зүрх чинь одоо ч хурдан цохилдог хэвээр байхад дахиж битгий салъя гэж хэлээрэй!

Сэритэйгээ л андуурсаар уу?!

Би түүний энгэрт тийчгэнэсээр: Олон юм ярилгүй буйдангаас буу! Нохой хүртэл буйдан дээр гарч болохгүйгээ мэддэг байхад. Ажил дээр заваан ааштай, биеэ тоосон амьтан байдаг байж. Ичихгүй архидахаараа гэрт ирдэг чи ер нь юу юм? Чамайг хараад зүрх маань хурдан цохилоогүй мэдэв үү?! Хүчиндэх нь л гэж бодсон юм гэсээр түүнийг өөрөөсөө түлхэн холдуулаад: Нэг л их үнэтэй хувцас өмссөн хүн. Хаана унаж туссан нь мэдэгдэхгүй нүүрээ шалбалж, хувцсаа тоос шороо болгочхоод ирж наалдана гэнэ ээ! Тэнд очоод 2 гараа өргөөд суу! Гэхэд тэр үг дуугүй гунигтай царайлснаа хана руу хараад гараа өргөөд суучих нь тэр.

Knock KnockWhere stories live. Discover now